Тээврийн хэрэгслийн В ангиллын зөвшөөрлийг нэг хоногоос зургаан сарын хугацаагаар тодорхой хэмжээний хураамж төлж авах бөгөөд зөвхөн 3.5 тн-оос бага ачааны автомашинд олгох юм байна. 3.5 тн-оос баг ачааны автомашин нь зураг-1-т үзүүлсэн цэнхэр өнгөөр тэмдэглэгдсэн гудамж замуудаас бусад замд чөлөөтэй хөдөлгөөнд оролцож болох ба хэрэв цэнхэр өнгөөр тэмдэглэсэн гудамж замаар 11.00-20.00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцоно гэж үзвэл В ангиллын зөвшөөрөл авах шаардлагатай юм байна.
Харин 5.5 тн-оос их ачааны автомашин зураг-2-т заасан хар өнгөөр тэмдэглэсэн гудамж замаар хөдөлгөөнд чөлөөтэй оролцож болно. Цэнхэр өнгөөр тэмдэглэсэн гудамж замуудад 08.00-21.00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцоно гэж үзвэл С зөвшөөрлийг тодорхой хураамж төлөн дээрх хугацаагаар авч хөдөлгөөнд оролцох аж. Харин улаан өнгөөр тэмдэглэсэн гудамж замуудаар огт явж болохгүй юм байна.
СЕ ангиллын тээврийн хэрэгсэл буюу чиргүүлтэй болон чирэгч тээврийн хэрэгсэл нь нийслэлийн гудамж замаар хөдөлгөөнд оролцохдоо хар өнгөөр тэмдэглэсэн хэсгээр чөлөөтэй нэвтэрч болно.
Төв замын зөвшөөрлийг Нийслэлийн тээврийн газраас авах бөгөөд Чингэлтэй дүүргийн нутаг Бага тойруу-15, Бизнес хөгжлийн төвийн байр буюу хуучнаар Улаанбаатар банкны хойд хаалгаар олгож байна.
Төв замын зөвшөөрлийг Нийслэлийн тээврийн газраас авах бөгөөд Чингэлтэй дүүргийн нутаг Бага тойруу-15, Бизнес хөгжлийн төвийн байр буюу хуучнаар Улаанбаатар банкны хойд хаалгаар олгож байна.
Сэтгэгдэл (2)