ХХБ-с санхүүгийн боловсролтой, зөв дадалтай Хуримтлалтай Монгол иргэдийг бий болгох зорилгоор жил бүр зохион байгуулдаг “ХУРИМТЛАЛТАЙ МОНГОЛ” урамшуулалт аян зарладаг билээ. Тус урамшуулалт аяны 2024 оны эхний улирлын супер шагнал болох ТАУН ХАУС-н эзэн өнгөрсөн долоодугаар сард тодорсон. Тэгвэл энэ удаад “Хуримтлалтай Монгол – 2024” урамшуулалт аяны 2 дахь ТАУН ХАУС-н эзэн тодроход цөөхөн хоног үлдээд байна.
Хуримтлалтай Монгол аяны 2 дахь СУПЕР УРАМШУУЛЛЫН ЭЗЭН Найрамдалд байрлах 122м.кв ТАУН ХАУС болон 500м.кв өөрийн эзэмшлийн газрын эзэн болох юм. Энэхүү ТАУН ХАУС-н эзнийг ХХБ 2025 оны 1 сарын 10-д тодруулах гэж байна.
Энэ удаагийн аян нь хадгаламждаа орлого нэмсэн сараас хамааран харилцагчдад орох урамшууллын эрх 1-6 дахин үржигдсэнээрээ онцлог. Харилцагч та бүхэн долоодугаар сараас энэ оныг дуустал буюу 2024.12.31-ны өдрийг дуустал цуглуулсан сугалааны эрхээрээ хоёр дахь ТАУН ХАУС-ын эзнийг тодруулах тохиролдоо оролцоорой.
Хэрвээ та хараахан хуримтлалаа үүсгэж амжаагүй байгаа бол "TDB Online" банкныхаа ХЯЛБАР ХУРИМТЛАЛ цэсээр хандаж ямар нэгэн санхүүгийн дарамтгүйгээр хуримтлалаа үүсгээрэй. Бид шинээр ХЯЛБАР ХУРИМТЛАЛ үйлчилгээнд бүртгүүлсэн харилцагчдаа Хуримтлалтай Монгол аянд оролцох нэг урамшууллын эрх бэлэглэж байна.
Хэрэв та аль хэдийн аяндаа хамрагдаж байгаа бол loyalty.tdbm.mn сайтад хандан цуглуулсан нийт урамшууллын эрхээ шалган, аяны талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай.
ХУРИМТЛАЛТАЙ МОНГОЛЫГ БҮТЭЭЦГЭЭЕ
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК