Өнөөдөр болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.
09:00 цагт: БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа боловсрол, байгаль орчны холбогдох байгууллагын удирдлага оролцсон “Уур амьсгалын өөрчлөлт ба өнөөдөр” боловсролын уулзалт болно.
10:00 цагт: УИХ-ын ажлын хэсэг, байнгын хороод хуралдана.
11:00 цагт: Боловсролын мэдээллийн цахим сан бүрдүүлэх, ажиллуулах журмыг EdTech компаниудын оролцоотойгоор баталсан талаар мэдээлнэ.
11:00 цагт: МҮЭХ-нд: Өрхийн эмч, ажилтнууд санхүүжилт, ажиллах нөхцөл байдлын талаар хэвлэлийн хурал зарлажээ. Монголын Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ, Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийн ажилчдын ҮЭ-ийн хороо зохион байгуулж байна.
-Нийслэлд хүүхдийн 22 амбулатори 08.30-20.00 цаг хүртэл ажиллаж эхэллээ.