Словакийн Ерөнхий сайд Роберт Фико Москвад айлчилж, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцээ хийжээ. Тэрбээр Орос-Украинд халдсанаас хойш В.Путинтай уулзсан гурав дахь барууны удирдагч болж байна.
Европын холбоо Украиныг дайны талбарт дэмжиж байгааг хатуу шүүмжилдэг Фико хэлэхдээ, тэд Словак руу Оросын байгалийн хийг нийлүүлэх талаар ярилцсан гэв. Оросын байгалийн хийн аварга компани "Газпром" Украйны нутаг дэвсгэрээр дамжин Словак руу эрчим хүч дамжуулдаг. ОХУ, Словак хооронд байгуулсан уг гэрээ энэ оны сүүлээр дуусах юм.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Оросын байгалийн хийн хоолой Украины нутаг дэвсгэрээр дамжин Словакт байгаад дургүй байгаагаа удаа дараа илэрхийлсэн билээ.
Л.Баяр