Улсын тусгай хамгаалалттай газруудын хамгааллын менежментийг хувийн хэвшилд шилжүүлэх арга хэмжээ боллоо. Энэ үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа үг хэлж, дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Бид өнөөдөр уг арга хэмжээний хүрээнд нилээдгүй санамж бичиг зурлаа. Санамж бичгийн дагуу 2025 оны нэгдүгээр улирлаас эхлэн хамтын ажиллагаагаа идэвхтэй өргөжүүлнэ. Монгол Улсад маш олон төрийн бус байгууллагууд, мэргэжлийн нэгдсэн холбоод байна. Эдгээр төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн нөөц бололцоо бид дайчилж, хамтарч ажиллах, төрийн ачааг хамтдаа үүрэлцэх, байгаль орчноо хамтдаа хамгаалахад чиглэж байгаа. Энэ ажил амжилттай болно гэдэгт итгэлтэй байна" гэв.