УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг Төв аймгийн цагдаагийн газраас тус аймгийн Мөнгөнморьт сумын нутаг дахь Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газарт харьяалагддаг хөвчид хулгайгаар ан хийсэн хэргээр шалгаж байгаа тухай мэдээлсэн. Тэгвэл уг хэрэгт Улсын гарьд М.Баяржавхлан, заан Б.Соронзонболд нарыг шалгаж эхэлсэн байна. Тэднийг Ж.Энхбаяртай явсан уу, дархан цаазтай газар хэний зөвшөөрлөөр ан хийсэн, ямар учраас ямар амьтан агнасан хэмээн байцаахаар болсон хэмээн эх сурвалж мэдээллээ.
Б.Золбоо
Сэтгэгдэл (2)