Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Шадар сайд Д.Тэрбишдагва нар өнөөдөр хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны талаар ярих үеэрээ маргалдаж, бүр нударга зөрүүлсэн гэх албан бус мэдээлэл Төрийн ордонд таржээ.
Хэдийгээр Шадар сайд Д.Тэрбишдагва “Айхтар сүрхий зүйл болсон юм байхгүй. Маргаантай асуудал дээр гөлийгөөд яваад байх юм бол ажил урагшлахгүй шүү дээ. Засгийн газрын ажлыг урагштай байлгахын тулд хэн, хэнд нь санал нийлэхгүй байх зүйл гарч болно. Тэр хүрээндээ зарим асуудал дээр маргадаг нь үнэн. Тэгэхдээ өнөөдөр бидний дунд тийм маргаан гараагүй, Засгийн газрын 100 хоног гээд ажил ихтэй явна” хэмээн мэдэгдсэн ч Төрийн ордон дахь эх сурвалж тэднийг муудалцсан гэлээ.
Учир нь МАХН-ын дарга Н.Энхбаярын асуудлаас болж, муудалцаж, гар зөрүүлсэн байна. Тиймээс Шадар сайд Д.Тэрбишдагва өргөдөл гаргах гэж байгаа хэмээн сурвалж мэдээлсэн юм. Уг нь Д.Тэрбишдагва намын дарга Н.Энхбаярын асуудлаар Ерөнхийлөгчтэй уулзах гэж байсан ч өмнө нь ийнхүү Н.Алтанхуягтай гар зөрүүлээд авсан байна.
Хэргийн талаар бид эргэн мэдээлэх болно.
Б.Золбоо
Сэтгэгдэл (30)