Азийн шилдэг хөлбөмбөгчөөр Өмнөд Солонгосын “Улсан Хьюндай” клубийн довтлогч Ли Кён-Ход тодорчээ. Уг нь“Манчестер Юнайтед” клубийн “Шинжи Кагава” тодроно гэж байсан ч Азийн хөлбөмбөгийн холбооны удирдлагууд түүнд олгохоор шийдвэрлэсэн байна. Шилдэг хөлбөмбөгчөөр шалгарсан 27 настай довтлогч Ли Кён-Ход нь Азийн аваргуудын лигт түрүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд тэмцээний баатраар тодорч байжээ.