Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэнэ. Засгийн газраас 2025 оны нэгдсэн төсвийг УИХ-д өргөн мэдүүлээд буй энэ өдрүүдэд ирэх оны төсвийн төслийг цувралаар танилцуулж байна.
Төсөв нь Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан эдийн засгийн бодлого, бүсчилсэн хөгжлийн бодлого, хүний хөгжлийн болон засаглал гэсэн үндсэн 4 бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэжээ.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 57.1 хувь нь орон нутгийн бүсүүд буюу
Хангай, Төв, Говийн, Хойд, Баруун, Зүүн бүсэд, 25.0 хувь нь Улаанбаатар хот болон Хөшигийн хөндийд хэрэгжих томоохон бүтээн байгуулалтууд байна.
Хангайн бүсэд хэрэгжих онцлох төслүүд:
- Шинэ Хархорум хотын ТЭЗҮ, зураг төсвийн санхүүжилтэд 20.7 тэрбум төгрөг,
- Мянганы замынхэвтээ тэнхлэгийн Батцэнгэл-Их тамир сум чиглэлийн хатуу хучилттайавто замын дуусгал, 67 км авто замын санхүүжилтэд 36.8 тэрбум төгрөг,
- Өгийнуур - Мянганы замын хэвтээ тэнхлэг чиглэлийн 28.5 км хатуу хучилттай авто замын санхүүжилтэд 18.0 тэрбум төгрөг,
- Өвөрхангай аймагт хэрэгжиж байгаа дулааны станцын 2 дугаар хэлхээ, дэд бүтцийн санхүүжилтэд 5.7 тэрбум төгрөгийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус тус тусгажээ.
Баруун бүсэд хэрэгжих онцлох төслүүд:
- Аймгийн төвүүдийг хатуу хучилттай авто замаар холбох Ховд-Улаангом чиглэлийн 163 км, Улиастай-Алтай чиглэлийн 188 км хатуу хучилттай авто замын санхүүжилтэд 30.0 тэрбум төгрөгийг гадаад зээлийн хөрөнгөөр, Өлгий-Сагсай-Улаанхус-Цэнгэл сум чиглэлийн хатуу хучилттай 66 км авто замын 32.7 тэрбум төгрөг,
- аймгийг боомттой холбох Арцсуурь хилийн боомт хүртэлх 159.5 км хатуу хучилттай авто замын санхүүжилтэд 39.9 тэрбум төгрөг,
- Солонготын давааны 12.08 км хатуу хучилттай авто замын санхүүжилтэд 18.5 тэрбум төгрөг,
- Завхан, Говь-Алтай аймгуудын төвд хэрэгжиж байгаа дулааны станцын 2 дугаар хэлхээ, дэд бүтцийн санхүүжилтэд 11.1 тэрбум төгрөгийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус тус тусгасан аж.
Хойд бүсэд хэрэгжих онцлох төслүүд:
- “Таван тойрог” дэд бүтцийн төслийн хүрээнд аялал жуулчлалын тойрог авто зам болох Орхон-Хишиг-Өндөр-Гурванбулаг сум чиглэлийн 59.2 км хатуу хучилттай авто замын дуусгал санхүүжилтэд 25.9 тэрбум төгрөг,
- Хэрээтийн давааны хэсгийн 35.5 км, хайрган хучилттай авто зам, Түнэл - Чандмань Өндөр сумын Бийжийн даваа, Бор бургасын давааны хэсгийн 9 км хайрган хучилттай авто замын санхүүжилтэд 6.1 тэрбум төгрөгийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус тус тусгажээ.
Говийн бүсэд хэрэгжих онцлох төслүүд:
- Улсын чанартай, хөдөлгөөний эрчим өндөр Даланзадгад-Мандалговь чиглэлийн хатуу хучилттай 156 км авто замын их засварын санхүүжилтэд 48.2 тэрбум төгрөг, Баяндалай-Гурвантэс чиглэлийн 80 км хатуу хучилттай авто замын санхүүжилтэд 48.0 тэрбум төгрөг,
- Чойр-Мандалговь-Арвайхээр чиглэлийн хэвтээ тэнхлэгийн авто замын замын үргэлжлэлд 26.9 тэрбум төгрөгийг тус тус шинээр тусгасан байна.
Төвийн бүсэд хэрэгжих онцлох төслүүд:
- Эдийн засгийн босоо коридор болох Дархан-Алтанбулаг чиглэлийн 113.1 км авто замыг 4 эгнээ болгон өргөтгөх санхүүжилтэд 104.6 тэрбум төгрөг,
- аялал жуулчлалыг хөгжүүлэх Амарбаясгалант хийд чиглэлийн 33.4 км хатуу хучилттай авто замын санхүүжилтэд 16.4 тэрбум төгрөг,
- Аргалант-Баянцогт сум чиглэлийн хатуу хучилттай авто замын санхүүжилтэд 11.2 тэрбум төгрөг, Мандал сумын Түнхэл тосгоноос Төв аймгийн Батсүмбэр хүртэлх 49.2 км хатуу хучилттай авто замын төсөлд 15.7 тэрбум төгрөг,
- Орхонтуул-Цээл чиглэлийн 62.56 км хатуу хучилттай авто замын санхүүжилтэд 35.5 тэрбум төгрөг,
- Төв аймагт хэрэгжиж байгаа дулааны станцын 2 дугаар хэлхээ, дэд бүтцийн санхүүжилтэд 1.6 тэрбум төгрөг,
- Хөдөө Аж Ахуйн Их сургуулийн Мал аж ахуй, био технологийн сургуулийг Дархан, Сэлэнгийн бүс рүү нүүлгэхтэй холбоотой зураг төсөвт 0.8 тэрбум төгрөгийг тус тус шинээр тусгажээ.
Зүүн бүсэд хэрэгжих онцлох төслүүд:
- Боомтын чиглэлийн Хэрлэн-Тосон-Уул-Халх гол чиглэлийн 256 км хатуу хучилттай авто замын санхүүжилтэд 75.0 тэрбум төгрөг,
- Буйр нуурын 4С нисэх онгоцны буудлын зурагтөсөв, барилга угсралтын ажилд 24.5 тэрбум төгрөг,
- Буйр нуурт усан замын боомт байгуулах судалгаа, ТЭЗҮ-ийн санхүүжилтэд 1.1 тэрбум төгрөг,
- Хэнтий, Сүхбаатар аймгуудын төвд баригдаж байгаа дулааны станцын 2 дугаар хэлхээ, дэд бүтцийн санхүүжилтэд 6.6 тэрбум төгрөг,
- Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 27 км авто замын их засвар, шинэчлэлтэд 11.4 тэрбум төгрөг,
- Аялал жуулчлалын чиглэл болох Норовлин-Дадал чиглэлийн хатуу хучилттай 54 км авто замын санхүүжилтэд 14.8 тэрбум төгрөг, Боомтын чиглэлийн Баруун-Урт-Бичигт чиглэлийн 180 км хатуу хучилттай авто замын санхүүжилтэд 48.0 төгрөгийг тус тус шинээр тусгажээ.
Улаанбаатар-Хөшигийн хөндийн бүсийн онцлох төслүүд:
- Засгийн газрын нэг цэгийн үйлчилгээний цогцолборын санхүүжилтэд 210.0 тэрбум төгрөг,
- Налайх-Тэрэлж чиглэлийн 37 км авто замыг 4 эгнээ болгон өргөтгөх, 6 гүүрэн байгууламжийн хамт нийт 55.5 тэрбум төгрөг,
- Багануур тойрог 14.4 км авто замын санхүүжилтэд 11.8 тэрбум төгрөг,
- “Хөшигийн хөндий-Шинэ зуун мод хот”-ын инженерийн дэд бүтэц төслийн үргэлжлэл, цахилгаан, дулаан хангамж, “Хөшигийн хөндий-Шинэ зуун мод хот”-ын инженерийн дэд бүтэц, ариутгах татуурга, цэвэрлэх байгууламжийн санхүүжилтэд нийт 11.4 тэрбум төгрөг,
- Нэгдсэн Үндэстний Байгууллагын "Цөлжилттэй тэмцэх тухай" суурь конвенцийн талуудын 17 дугаар бага хурлын байгууламжийн санхүүжилтэд 50.0 тэрбум төгрөг,
- Налайх дулааны станцын хүчин чадлын өргөтгөх ажилд 16.9 тэрбум төгрөг,
- Шинжлэх Ухаан, Технологийн Их сургуулийн Механик, тээврийн сургуулийг Хөшигийн хөндий рүү нүүлгэхтэй холбоотой зураг төсөвт 0.8 тэрбум төгрөгийг тус тус улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэхээр тусгажээ.
Улсын хэмжээнд төсвийн хөрөнгө оруулалтаар 2025 онд 633.3 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 33 төсөл, арга хэмжээ хэрэгжих бөгөөд үүний 99.7 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 8 төсөл нь өмнөх онуудаас шилжин хэрэгжих бол 533.6 тэрбум төгрөгийн санхүүжих дүн бүхий 25 төсөл шинээр хэрэгжинэ. Түүнчлэн, Засгийн газрын гадаад зээл, тусламжаар 371.2 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 18 төсөл, арга хэмжээ хэрэгжихүүлэх аж.
М.Жаргал
Сэтгэгдэл (2)