Хонконг хотын зугаа цэнгэлийн цэцэрлэгт хүрээлэнд суурьшсан ихэр пандаг сонирхох хүмүүсийн тоо ихэссэн тул тус хотод бямба гаргаас эхлэн олон мянган панданы баримал олон нийтийн хүртээл болгох гэж байна.
2500 ширхэг үзмэрийг "PANDA GO!" уриан дор энэ амралтын өдрүүдэд тус хотын Цим Ша Цуй дахь Оддын өргөн чөлөөнд олон нийтэд дэлгэх ажээ.
Ихэр бамбаруушийг эцэг эхийн хамтаар уг цэцэрлэгт хүрээлэнд өнгөрсөн есдүгээр сард суурьшуулсан аж. Дээрх баримлуудыг дахин боловсруулсан резинэн торх, давирхайгаар бүтээсэн бөгөөд эдгээр баавгайнуудаас санаа авсан гэнэ.
Наймдугаар сард төрсөн Ин Ин, Кэ Кэ нэртэй бамбаруушнууд одоо эсэн мэнд байгаа. Мөн тэдний ээж дэлхийн хамгийн өндөр настай панда ээжээр бүртгэгдсэн байна.
Л.Баяр