УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаа үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "УИХ-ын гишүүдийг тухай тухай үед нь асуудлыг судалж мэд гэх юм. Эсвэл Ерөнхийлөгчийг тухайн үед нь асуудлыг тавьж байхгүй яасан юм гэх юм. Эцсийн үр дүнг харж байж дараа дараагийнхаа алхамыг хийдэг биз дээ. УИХ-ын гишүүд хуулиа судлаад үйл ажиллагаагаа явуулдаг. Явцын дунд буюу Засгийн газраас оруулж ирсэн Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хуулийг II дугаар хэлэлцүүлгийн үед ч буцаах боломж байсан" гэв.
Сэтгэгдэл (1)