ЭШЛЭЛ 1
Ордон доторх уур амьсгал, ордны гаднах уур амьсгалтай урвуу хамааралтай. Олон улс, ордон, олон нийт гэдэг энэ гурван уур амьсгалын дундах цэг бол Засгийн газар, Ерөнхий сайд. Би ирээдүйн олон нийтийн дунд байх уур амьсгал дээр бооцоо тавьчихсан хэрэг.
ЭШЛЭЛ 2
Цар тахлын үед эдийн засаг 4,7 хувь байсан. Дэлхий нийт тийм л байсан. Монгол Улсын эдийн засаг 1990 оны үед л хасахтай байсан. Цар тахлын үед эдийн засаг нь 40-өөс дээш хонохгүй. Эдийн засаг талаа бодоод шийдчих гэхээр 40 мянган хүн нас барах байлаа.
ЭШЛЭЛ 3
Яг энэ үед манай улсын гадаадын бондын өрүүд давхцаж таарсан. Тухайн үед иргэд, эрүүл мэндийн байгууллагын хувьд маш их бухимдал үүсэж байсан ч Засгийн газрынхаа шийдвэрийг хатуу дагасан. Дараалсан долоо, найман хөл хорио үргэлжилсэн. Гэсэн ч бид вакцинжуулалтаа 67 хувьд хүргэж Ази номхон далайн бүсдээ хилээ нээсэн анхны улс болсон.
ЭШЛЭЛ 4
Цар тахлын үед санхүүгийн хувьд алдаа дутагдал гарсан уу, үгүй юу гэдгийг аудитын байгууллага нягтлах ёстой хэмээн үүрэг чиглэл өгсөн байгаа. Хэрэв баримтаар нотлогдсон тохиолдолд үүнд өршөөлгүй хандах ёстой.
ЭШЛЭЛ 5
Тухайн үед ажлын байраа орхиод явсан төрийн албан хаагч олон байсан. Бүх түвшинд. Харин үлдээд цар тахлын ард гарсан төрийн албан хаагчдыг хайрлах ёстой.
ЭШЛЭЛ 6
Авлигын эсрэг тэмцлийн үр дүнд нийгэм авлигалыг үл тэвчих сэтгэлзүйтэй болсон байна. Үүн шиг үр дүн гэж байхгүй.
ЭШЛЭЛ 7
Эдийн засгийн хувьд ДНБ 36 их наядаас 74 их наяд болох гэж байна. ДНБ тэлж байна. Энэ нь далд эдийн засаг ил болж байгаатай холбоотой. Бүртгэлгүй мөнгө бүртгэгдэж байна. Мөн боомтууд сэргэсэн, экспортууд нэмэгдсэн зэрэг хүчин зүйлүүд бий.
ЭШЛЭЛ 8
30 жил болсон систем гурав дөрвөн жилд унахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Өнгөрсөн 30 жилд гаргаж тавиагүй зүйлийг би адаглаад гаргаж тавьсан. Энэ бол ардчиллын алдаагаа засаж буй үйл явц.
ЭШЛЭЛ 9
Шүүхэд гүйцэтгэх засаглал шүүмжлэлтэй хандана гэдэг бол Үндсэн хуулиар олгогдсон эрх мэдлийн салангид байдлын хувьд зохисгүй зүйл мөн. Хоёр удаа гадна талбай дээр жагсаалтай нүүр тулчихсан Ерөнхий сайдын хувьд эрх зүйт төрийг хамгаалахын тулд хийж буй алхам. Шүүн таслах ажиллагаанд оролцохгүй ч гэмт хэрэгтэй холбоотой асуудлуудыг гаргаж тавих субъект бол Засгийн газар.
ЭШЛЭЛ 10
30 жилийн дараа гудамжаар чулуу шийдүүлчхэлгүй алхах эрх чөлөөний төлөө би ингэж тэмцэж байна. Хог болж үлдэхгүйн төлөө тэмцэж байгаа юм.
ЭШЛЭЛ 11
1998 оны аравдугаар сарын 3-ны өдрийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэл ил болно. Энэ үед яг юу болж байсан бэ гэдэгтэй холбоотой материалуудыг логик дарааллаар нь гаргаж өгсөн. Би "Энэ хэрэгтэй холбоотой асуудлаар ямар нэгэн нөлөөлөл үзүүлэх гэж оролдвол надад хэлээрэй. Би тэрийг олон нийтэд мэдээлж өгнө" гэдэг зүйлийг хэлж байсан. Миний тэр үг хурлын тэмдэглэлд тэмдэглэгдэн үлдсэн.
ЭШЛЭЛ 12
С.Зоригын хэргийг хаахын тулд яагаад ийм зохиомол хэрэг үүсгэсэн бэ гэдгийг Хурц болон зарим прокурорууд үнэнээ хэлэх өдөр ирэх байх. Х.Баттулга Ерөнхийлөгч ч гэсэн үнэнээ хэлэх байх.
ЭШЛЭЛ 13
Тухайн үед С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав, хэн хэн халагдав. Энэ бол Ц.Элбэгдоржийн Засгийн газрын сэдэл байсан. Гэвч Ц.Элбэгдорж 1998 онд огцроод чадаагүй. Харин 2009 онд Ерөнхийлөгч болсноор чадаагүй зүйлээ хийсэн.
ЭШЛЭЛ 14
Богд уулын аман дахь хорооллууд бүгд отог. Буулгаж болдог аялал жуулчлалын бүтцээр барина гээд зөвшөөрөл олгосон. Отгууд маань нүдэн дээр цэцэглэсээр байгаад төлөвлөлтгүй хот болчихлоо. Үүний цаана олгогдсон газрын захирамж бүрийн ард нийслэлчүүд цагаа алдаж байна.
ЭШЛЭЛ 15
Хөгжлийн банкнаас зээл аваад төлөхгүй байгаа этгээдүүд нь улс төрд нөлөө бүхий хүмүүс байгаа учир Засгийн газар дангаараа уг асуудлыг гаргаж тавиад дийлэхгүй байсан. Улсын нэрээр зээл авч, бүлэглэлийн зарчмаар хуваасан луйврыг илчилж Чингис, Самурай, Евро, Гэрэгэ бондуудын өрийг төлсөн. Ингэснээр Монгол Улс 12 жил үргэлжилсэн өрийн дарамтаас гарсан.
ЭШЛЭЛ 16
Ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн маш цөөхөн хүмүүсийн нэг бол Э.Бат-Үүл. Анх биднийг хүүхэд байх үед юу ярьж байсан одоо яг л түүнийгээ ярьж байгаа хүн. Хамгийн хүнд хэцүү цаг үед буюу МАН-ыг татан буулгах хэмжээний нийгмийн уур амьсгалтай үед Э.Бат-Үүл л "болохгүй" гэж хэлж байсан.
ЭШЛЭЛ 17
Одоо ямар ч үнэ цэнээр хамаагүй Ардчилсан намыг энэ хүнд үеийг нь хуваагдахгүйгээр даван туулуулах. Үүнд улс төрийн бүх дэмжлэгийг үзүүлнэ. Хоёр тийшээ салаад, эргээд нэгдэх ямар хүнд үе вэ гэдгийг би мэдэхийн дээдээр мэднэ.
ЭШЛЭЛ 18
Одоо ямар ч үнэ цэнээр хамаагүй Ардчилсан намыг энэ хүнд үеийг нь хуваагдахгүйгээр даван туулуулах. Үүнд улс төрийн бүх дэмжлэгийг үзүүлнэ. Хоёр тийшээ салаад, эргээд нэгдэх ямар хүнд үе вэ гэдгийг би мэдэхийн дээдээр мэднэ.
ЭШЛЭЛ 19
Таван Ш ажиллагааны хүрээнд бүх мэдээллийг ил болгосон. Энэ үед боловсролын зээлийн сангийн асуудал гарч ирсэн. Харин цаашид Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ. Үүнд улс төрийн хамаарал бүхий этгээдүүд оролцох боломжгүй болж байгаа. Цаашид төрийн тендерүүд, сангуудтай холбоотой асуудалд улстөрчид холбогдож иргэдийн бухимдлыг бардаг асуудал эрх зүйн хувьд хаагдсан. Ёс зүйн хувьд мөн хаагдсан.
ЭШЛЭЛ 20
Төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэн нь үнэн. Цаашид ч мөн нэмэгдэнэ. Яагаад гэвэл тэд авлигатай тэмцэхэд гүйцэтгэлийн түвшинд ажилласан хүмүүс. Тэд нэг үзэл санаанд нэгдсэн хамт зогссон албан хаагчид. Эдийн засгийн өсөлтийг ч мөн хүртэх эрхтэй. Төр авлигалаасаа салахад төрийн албан хаагчийн амьдралын баталгаа сайн байх ёстой.
ЭШЛЭЛ 21
Би улстөрчидтэй уулзахдаа болон чуулганы хуралдааны үед нэг л зүйлийг ярьж байгаа. Тухайлбал, "би ерөнхий зарчим ярьж байгаа. Ерөнхий зарчим ярьж буй тохиолдолд энэ зарчмаасаа ухрахгүй. Парламентад намайг огцруулах бүрэн эрх бий. Огцрох хүртлээ би энэ үзэл санаанаасаа ухрахгүй. Хэрэв гомдох шалтгаан байгаа бол коноп дарсан нөхдөдөө битгий гомд, зөвхөн Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүнд гомд" гэж хэлж байсан юм.
ЭШЛЭЛ 22
Сонгуулийн тогтолцоо сонгодог парламент руу нэг том алхсан. Парламентын засаглалын бэхжүүлсэн, төлөөллийн ардчиллыг хангасан том реформ юм гэдэг дээр санал нэгдсэн. Нэг нэгэн давамгайлж сонгогдох боломж үлэмж хэмжээгээр хумигдсан.
ЭШЛЭЛ 23
48 жагсаалт бол нийгмийн төлөөллийн жагсаалт. Даргаасаа авхуулаад эрэмбээрээ бүгд жагсаалтад ороод ирвэл тэр намыг сонгохгүй байх ёстой. Жагсаалтын мөнгөөр үнэлсэн нам байвал тэр намын сонгохгүй байх хэрэгтэй. Үзэл санааны хувьд танигдсан хүмүүс сонгогдох магадлалтай.
ЭШЛЭЛ 24
Л.Гантөмөр, Т.Доржханд болон бусад улс төрийн намын дарга нарт талархалтай хандаж буй зүйл бол цах тахал дунд тэд улс төржөөгүй. Нийгэм энхэл донхолтой олон асуудал болж байна. Гэхдээ ирэх жил эдийн засгийн форум яг цагтаа болно гээд бид гурав гарын үсэг зурсан. Энэ бол ерөнхий суурь, зарчим тогтвортой байх, үнэт зүйл тогтвортой байх, тэр дундаа бодлогын мэтгэлцээнд тулгуурласан Монгол Улсын анхны ардчилсан сонгууль болно.
Сэтгэгдэл (7)