Хил хамгаалах байгууллагын мэдээлснээр Цагааннуур, Тэс, Арцсуурь, Ханх, Ульхан зэрэг таван авто замын боомт гурван өдөр буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 28, 29, 30-нд түр хаах хуваарьтай байна. Мөн Боршоо боомт дөрөвдүгээр сарын 29, 30-нд хаана. Харин агаарын болон Сүхбаатар төмөр замын боомт, Алтанбулаг, Эрээнцав авто замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана.
ОХУ-ын нийтээр тэмдэглэх буюу Хөдөлмөрчдийн баярын өдрүүдэд ийнхүү боомтуудыг түр хаах аж.
Монгол, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр талын нийтээр тэмдэглэх баяр, амралтын өдрүүдэд хилийн боомтуудыг түр хаахаар Хилийн бүрэн эрхт төлөөлөгчид харилцан тохиролцжээ.