Азийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн Хонконгт эхэлсэн. Тивийн 36 орны 272 тамирчин оролцож буй энэхүү тэмцээнд манай улсаас 18 жүдоч хүч үзэв.
Тэмцээний гурав дахь өдөр эрэгтэй -90, -100, +100кг, эмэгтэй -78, +78кг-ийн барилдаанууд болов.
Тус дөрвөн жинд барилдсан манай улсын жүдочид хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ.
Эмэгтэйчүүдийн -78кг жинд О.Хүслэн хүрэл медаль, +78кг жинд ОУХМ А.Адъяасүрэн мөнгөн медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн -90кг жинд ОУХМ Г.Алтанбагана мөнгө, -100кг жинд барилдсан ОУХМ Б.Гончигсүрэн хүрэл медалийн эзэд болов.
Ингэснээр манай шигшээ баг гурван алт, гурван мөнгө, таван хүрэл медаль нийт 11 медаль хүртсэн амжилтаар 36 орноос хоёрдугаар байрт жагслаа.
Өнөөдөр Азийн аваргын багийн барилдааны төрлөөр үргэлжилнэ. Манай багийн хувьд эхний тойрогт Тайваний багтай учраа таарсан байна.
А.Сүх
Сэтгэгдэл (2)