АН-ын бүлгийн хуралдаан болж, мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр "Ард түмэн хэрсүүжсэн байна. Бид МАН-ыг байнга шүүмжлээгүй. Дэмжих зүйлээ дэмжиж, шүүмжлэх зүйлээ шүүмжилсээр ирсэн. Ардчилсан намын бүлэг энэ дөрвөн жил маш сайн ажилласан. Монголд хоёр л найдвар болсон нам бий.
Өнөөдөр Азийн хамгийн ууган нам гэж өөрсдийгөө ярьдаг МАН байн. Нөгөөх нь монголын ард түмний хүсэл зориг, ард түмний захиалгаар бий болсон, ардчилсан хувьсгалыг хийсэн АН юм. Ардчилсан нам сайн, муу бүхий л зүйлийг туулаад өдий 34 жилийг үзэж байна.
Энэ хоёр намд л итгэл найдвар тавьж байгаа. МАН 8 жил ажилласан тайлангаа тавих цаг угаасаа болсон. Бүгд хийсэн ажлыг нь мэдэж байгаа, бүгд бухимдаж байгаа. Одоо эцсийн найдвар бол АН юм гэсэн хүлээлтийг бид мэдэрч байгаа" гэв.
М.Жаргал
Сэтгэгдэл (17)