Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын 14.5 сая ам доллароо хөдөлгөх тухай зурвасыг Цагдаагийн байгууллага дэлгэсэн. Тэгвэл Ц.Элбэгдорж энэ бүхэнд хариу болгон дараах байр суурийг "Х" хаягтаа бичжээ.
Тэрбээр "Л.Оюун-Эрдэнэ хууль бус үйлдэл хийсээр. Хаанаас, хэн, юуны учир шахаад байгаа юм бол? Даалгаврыг биелүүлж буйгаа харуулахын тулд улсаа ингэж хөлдөө чирэх хэрэг байна уу!
1.АТГ шалгаж алдаа гаргасан талаас Тодорхойлолт, мэдүүлэг авч эцэслэн шийдсэн. Хэрэгсэхгүй болсон.
2. Хайран хуулийн байгууллагын нэр хүнд. Хүүхдүүд ийм юм хийж явуулжээ.
Сая харуулж байгаа "хэрэгт авагдсан" гэх зүйл ямар ч үндэслэлгүй. Энэ тухай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн ярьсан. Хуулийн дагуу үнэн зөвийг тогтоолгох болно. Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ. Санаа тавьж буй олон хүнд баярлалаа. Хуулийн болон техникийн асуудлаар зөвлөх бол DM бичээрэй" гэсэн байна.
Сэтгэгдэл (6)