Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар "Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн талаарх эрх зүйн дүгнэлттэй танилцах хүрээнд гишүүд асуулт асууж, үг хэлэв. Энэ үеэр хуралдаан даргалагч, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "1937 оны их хэлмэгдүүлэлт, 1990-ээд оныг хүртэл бие биенээ матан бахархдаг байсан соёл одоог хүртэл арилаагүй, алга болоогүй, салаагүй байгаа шүү.
Коммунизмын сүүдэр хүмүүсийн тархи, сэтгэхүйд гүн шингэчихсэн байгаа. Энэ нь төрийн өмчит ААН-үүдийг цөөлөхгүй, хязгаарлая гэхэд л хязгаарлуулахгүй, сандарцгааж буй этгээдүүдээс харагдаж байна.
Тэгэхээр улсынхаа дотоод нууцыг гадагшаа гаргаж цацах эрсдэл бий шүү. Шүлэгч үлээгч байх нь нийгэмд, ил тод байхад их чухал. Гэхдээ нээж байна гээд хамаагүй зүйлийг задлаад хаяихвий гэсэн болгоомжлол байгаа" гэлээ.
М.Жаргал
Сэтгэгдэл (4)