ЭШЛЭЛ 1
Би хоёр шалтгаанаар энэ ярилцлагыг өгч байна. Нэгдүгээрт, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хэлсэн "Чи С.Зоригийн алуурчдыг сулласан шүү" гэх үг. Би амьд гэрч байна. Тэд биш. Элбэгдорж худлаа ярьсан. Хоёрдугаарт, С.Зоригийн хөшөөг зайлуулна гэх асуудал. Тэр хөшөө монголын "ядарсан" ард түмний хуруу хумсаа хугалан байж олсон мөнгөөр боссон юм.
ЭШЛЭЛ 2
Би өөрийнхөө төлөө хэзээ ч дуугарч байгаагүй, дуугарах ч үгүй. Харин С.Зориг гишүүний төлөө арслан бар шиг явна.
ЭШЛЭЛ 3
С.Зоригтой танилцсан, амьдарч байсан тэр сайхан дурсамж өнөөдрийг хүртэл намайг булаг шиг тэтгэж, тэжээж ирсэн. Тийм учраас би ийм чанга байдаг юм.
ЭШЛЭЛ 4
Би юу ярьж болох, юу ярьж болохгүйгээ мэдэхгүй болтлоо олон нууцын гэрээнд гарын үсэг зурсан хүн.
ЭШЛЭЛ 5
Миний амьдрал их бардам байсан. 1998 оны аравдугаар сарын 2-ны өдрөөс хүртэл... Гэхдээ би С.Зориг гишүүн, Банзрагч гуайн нэрийг л унагаахгүй явах ёстой гэж боддог юм.
ЭШЛЭЛ 6
"Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байна" гэж Зоригийг хэлэхэд би цочсон. Надад таалагдаагүй. Учир нь Д.Ганболдыг 7 удаа буцаачихсан, Засгийн газрууд нь солигдчихсон их эвгүй үе байсан.
ЭШЛЭЛ 7
Аль нэг тийшээ Элчин сайдаар явчихаж болдоггүй юм уу? гэж Зоригоос асууж байлаа. Би эмэгтэй хүн, тайван амьдралыг хүссэн. Гэтэл надад "Тэр бол цөллөг шүү дээ, би буцаад улс төрдөө орж чадахгүй" гэж байлаа.
ЭШЛЭЛ 8
"Эхлүүлсэн зүйлээ хаяад хувийн жаргал хөөж болохгүй" гэх утгатай үгийг л С.Зориг хэлж байв.
ЭШЛЭЛ 9
Тулаад ирсэн зовлонг туулаад гарах хэрэгтэй. Өөр арга байхгүй.
ЭШЛЭЛ 10
Уйлж болохгүй, сэтгэлээр шалчийж болохгүй. Хүн хоёр хуваагдчихсан юм шиг. Инээгээд яриад байгаа мөртлөө цаана нь үргэлж өөр зүйл бодоостой. Олон жил ингэж явсан.
ЭШЛЭЛ 11
Манай гэр бүл аймшигтай замыг туулсан. Аьдрал хэцүү шүү дээ. Миний охин хамгийн хэцүүг давсан. Ээжийг нь сонин, сэтгүүл гэх мэт бүгдээр муулахад шилжилтийн насны хүүхдэд их эвгүй буусан юм. Тэр үед миний хүүхдийг 23-р сургуулиас шууд хөөсөн. Энэ их хэцүү. Дараагийн сургуульд оруулахад бас л хөөгдлөө гэсэн. Тэр хүүхэд өөрийгөө яаж аврах вэ гэж бодож явсан байж мэднэ. Түүнээс асуух ч хүн байгаагүй. Тухайн үед "Миний хүүхэд том хүний даадаггүйг надтай хамт даваад гарч байгаа шүү. Ардын багш та түшээд авна уу, түлхээд хаяна уу, өөрөө мэдээрэй" гэж хэлэхэд минь авч үлдсэн. Баярладаг юм.
ЭШЛЭЛ 12
Манай гэр бүлийнхэн надад үгээр, үйлдлээр, нүдээр огт дараа болж байгаагүй. Тиймээс би гай болохгүй, муу байгаагаа, хэцүү байгаагаа харуулахгүй байх тухай л бодсон.
ЭШЛЭЛ 13
тэр үед стресстэй учраас амиа л бодож байсан. Хоол унд, байшин гээд бүх мөнгө аав ээж хоёроос минь гарсан. Би тийм л айхтар хайр дунд амьдарсан.
ЭШЛЭЛ 14
Хүн болгоны зовлон өөр өөрийн аястай. Түүнийг давж чадах эсэх нь л чухал болохоос зовлон нь чухал биш.
ЭШЛЭЛ 15
Аливааг уужуу, тайван хүлээж авдаг монгол хүний чанар байна шүү дээ. Бороо орвол орж, шуурга шуурвал даваад гарахаас биш дээ. Амьд үлдсэн болохоор "Яагаад" гэдэг асуултыг тавьдаг юм билээ. Аврал хайгаад шашны ном руу ордог юм билээ.
ЭШЛЭЛ 16
Зовлон гээд байвал юм болгон зовлон болно. Зүгээр л амьдраад л байсан бол амьдраад л байна. Би ухааралд хүрэхгүй байсан. Ухаарч байхдаа хүн өөрчлөгддөг юм билээ. Хүн болгон зовлонтой. Зовлон гэж бодоод байвал улам арвижаад чиний дээрээс дараад л байна.
ЭШЛЭЛ 17
"Ээж аав, үр хүүхэд чинь байна, тэгэхэд өөрийгөө өрөвдөж болохгүй, новш оо" гэж би өөртөө хэлж байсан. Намайг хайрласан хүмүүст гай болохгүй гэсэн бодол их эрч хүч өгдөг юм байна. Тэр бүгдийн "хөнгөн" авах.
ЭШЛЭЛ 18
"Цохиод хаячихмаар". "Алчихмаар эмэгтэй шүү" гэж хүмүүс надад хэлдэг байсан. Тэр хэцүү. Чам руу муухай харна. Түүнийг харахгүй байя гэж бодоод нүдний шилээ хүртэл авч байлаа. Өөрийгөө хааж байлаа.
ЭШЛЭЛ 19
1937 оны хэлмэгдүүлэлт 2015 онд явсан. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хэлмэгдүүлсэн. Тэр бол хэлмэгдүүлэлтээр барах уу. Чимгээ тогооч, бүжигчин хүн. Содномдаржаа малчин хүн. Эндээс харахад монголын нэг ч иргэн баталгаагүй болж байгаа юм. Гэрчийг нь оруулахгүйгээр шүүх хурал хийсэн. Үүнийг зөвшөөрөх юм бол хэний ч амьдрал баталгаагүй болно. Үүнийг хийсэн хүн нь Ц.Элбэгдорж, гүйцэтгэгч нь Б.Хурц юм. Миний гэрчилж, зуруулсан зураг бол эмэгтэй нь өндөр, эрэгтэй нь намхан. Атал эмэгтэйг нь намхан, эрэгтэйг нь өндөр болгоод оруулаад ирж болдог юм уу.
ЭШЛЭЛ 20
Энэ нийгэм буруу тийшээ явчихсан. Бид үүнийг зогсоож чадах уу, эс чадах уу гэдэг эгзэгтэй үед ирсэн байна. Одооны Ардчилсан нам бол С.Зориг гишүүний анх байгуулж байсан тэр нам биш болсон. Хулгайчид нь байгаа цагт АН гэж байхгүй.
ЭШЛЭЛ 21
Дарамт янз бүрийн байдаг. Хүнийг шунал алдаг юм. Шуналыг дарж байхгүй бол боол нь болоод юу ч хийж магадгүй болно.
ЭШЛЭЛ 22
Би 26 жил цагдаа сэргийлэхээр явчихсан учир хад чулуу шиг болчихсон байна шүү дээ. Би 1998 онд "амьд үхдэл" болчихсон юм. Би хамгийн үнэтэй, цэнтэй зүйлээ тэр үед алдчихсан. Үйлийн үрийн хуулийг ч мэднэ. Шоронд хатаад үхчихсэн ч хамаагүй худлаа хэлэхгүй л гэсэн, би.
ЭШЛЭЛ 23
Монголын ард түмэн С.Зориг гишүүнд хайртай байсан. Ард түмний бухимдлыг над руу чиглүүлж бас чадсан. Ажлын хэсэг, цагдаа сэргийлэхэд энэ хэргийг илрүүлнэ гэдэгт нь итгэж явсан. Одоо итгэл алдарсан. Энэ хэргийг хэнд ч хамаагүй тохоод хаая гэдэг санаа хэн нэгэнд одоо ч байна.
ЭШЛЭЛ 24
С.Зориг бол ухаантай, харизматай, алсын хараатай, эх оронч хүн байсан. Зориг хүч мөхөстөж байсан болов уу гэж би боддог. Тэр их заль, худал хуурмагийг "боловсон, соёлтой Зориг" ганцаараа дийлэхгүй шүү дээ. Би 26 жил нойрны эмтэй, тайвшруулах эмтэй амьдарч байгаа. Их зүйл мартсан. Хүн өөрийгөө авч үлдэхийн тулд чухал санамжаа л авч үлддэг юм байна.
Сэтгэгдэл (11)