Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. "Ачит Ихт" ХХК-тай холбогдуулан гарсан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга дарга, сайд Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Ачит Ихт компанитай холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулагдаад жил гаруй хугацаанд ажилласан. Өнөөдөр дүнгээ танилцуулж Засгийн газрын хуралдаанаас Эрдэнэт үйлдвэрт тодорхой чиглэлүүдийг өглөө.
Тодруулбал, Ачит Ихт компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэр эзэмших, хамгийн анхны буюу 2014 онд байгуулж байсан гэрээгээ биелүүлэх үүрэг чиглэлийг өгсөн. Тухайн гэрээгээр бол 34 хувийг нь Эрдэнэт үйлдвэр эзэмшихээр гарсан ч 2015 онд Эрдэнэт үйлдвэрээс гарсан ажлын хэсэг гэрээг дүгнэхдээ үйлдвэрт ашиггүй тул эзэмшлээсээ татгалзах нь зүйтэй гэж үзсэн байдаг. Тус шийдвэрийг хүчингүй болгож, дүгнэлт гаргасан албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах нь зүйтэй.
Өнгөрсөн найман жилийн хугацаанд “Ачит Ихт” компанийн нийт борлуулалтын орлого нь 535 орчим сая ам.долларын борлуулалтыг хийсэн. Үйл ажиллагааны зардал нь маш бага. Учир нь үүсмэл ордыг бий болгоход "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ 500 орчим сая ам.долларыг зарцуулсан. Тиймээс эл ордыг ашиглаад олсон орлогын Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т тодорхой хувь нь очих ёстой.
Ачит Ихт ХХК-ийн өмчлөөд байгаа овоолго бол Эрдэнэт үйлдвэрийн 100 хувийн өмч. Энэ чиглэлд Эрдэнэт үйлдвэр өөрөө судлаад холбогдох шийдвэрээ гаргаж ажиллах үүрэг өгсөн" гэв.
Сэтгэгдэл (7)