С.Зоригийн хэргийн талаар 26 жил ярьж, 26 жил бичсэн ч "илрээгүй хэрэг" шошготой болох нь. Талийгаачийн эхнэр ч ярилцлага өглөө. Энэ хэргийн хавтаст хэргийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудаснаа "Зоригийн амь насыг хөнөөсөн хавтаст хэргийг 2017 оны эхний хагаст нууцаас гаргасан. Хууль журмын дагуу түүнийг ил болгосон Зарлиг бий. Нийтэд үзүүлэхгүй өдий хүрлээ. Олон түмэн үнэнийг мэдэх эрхтэй. Хожим Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл хэргийн илэрсэн байдалтай дэлгэрэнгүй танилцсан. Тэр тэмдэглэлийг бас ил болго" хэмээн бичжээ.
Сэтгэгдэл (9)