Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Э.Цэцэгсайхан охид эмэгтэйчүүдийн эрхийн төлөө дуугарч, тууштай тэмцэгчийн нэг. Сүүлийн өдрүүдэд телевиз болон сонин, сайтын хуудаснаа давтамж ихтэй гарч буй МАН-ын Нарийн бичгийн дарга О.Батнайрамдалын тухай тэрбээр цахим хуудастаа “Хүүхдийн хүчирхийлэл, угаартаж буй асуудлаар өөрийнхөө сувгаар дуугардагч хүчин мөхөс байдаг. Харин энэ асуудал дээр хэвлэлийн цагаасаа хуваалцвал хамтарч ажиллья О.Батнайрамдал аа” хэмээн бичлэг нийтэлжээ.
Сүүлийн үед олон хүн угаартан нас барж, хүүхдийн хүчирхийллийн асуудал газар авч байна. Гэвч бодит байдал дээр төрөөс гаргасан дорвитой шийдвэр байхгүй, өдрөөс өдөрт олон хүний алтан амь хохирсоор байгаа асуудалд хэвлэлээр олонтаа заларч хий хоосон улстөржиж буй О.Батнайрамдалыг хамтран дуугарахыг АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Э.Цэцэгсайхан ийн нийгмийн сүлжээнд олон нийтийн дунд “сануулав”.
Бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.
Сэтгэгдэл (4)