Өнгөрсөн долоо хоногт УИД-ийн урд байрлах Битлзийн хөшөө орчимд гудамжны хоолны үйлчилгээг явуулах боломжгүйболж байна гэх асуудал гарчээ. Энэ хүрээнд Хотын дарга Х.Нямбаатар дараах байр суурийг цахим хуудсаараа дамжуулан илэрхийлжээ.
Тэрбээр "2022 он оны долдугаар сарын 7-ны өдөр. 2 жилийн өмнө Их хотын Street food реалити шоуг санаачлан япон, энэтхэг, пакистан тогооч нарыг ахлах тогоочоор оролцуулан, өөрөө ч нэг дугаарт нь оролцож байв. Нямбаатар хотын дарга болоод гудамжинд хоол заруулахгүй байна гэсэн ташаа мэдээ явж байна лээ. Харин эсрэгээрээ би гэдэг хүн өөрөө санаачлан дэмжиж хуулинд нь өөрчлөлт оруулж өгч байв.
Энэ талын харилцааг зохицуулах хуулийн заалтыг Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон зөвшөөрлийн тухай хуульд оруулж өгсөн. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор баталсан нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмын дагуу тухайн дүүргийн Засаг дарга нийтийн эзэмшлийн гудамж талбайд худалдаа, үйлчилгээ эрхлэх цэгийг тогтоож, захирамж гаргадаг. СБД-ийнхэн Цэрэндоржийн гудамж буюу Битлзийн хөшөө орчимд гудамжны хоол хүнсний үйлчилгээ эрхлүүлэхгүй гэж шийдсэн юм шиг байна лээ. Тэнд хоол хийж бсан залуусыг хөөж байгаа харагдсан.
Миний хувьд энэ чиглэлийн бизнесийг дэмжье, залуучуудад боломж олгоё, хоолныхоо соёлд бага ч гэсэн өөрчлөлт хийе гэдэг үүднээс чадахаараа л дэмжиж өдий хүрсэн" гэжээ.
Сэтгэгдэл (4)