Парисын олимпын чөлөөт бөхийн төрөлд оролцох тамирчдад эрх олгох сүүлийн тэмцээн ирэх сарын 10-нд Турк улсад болно. Энэ тэмцээнд оролцох Монгол Улсын шигшээ багийн нэрсийг чөлөөт бөхийн холбооны Удирдах зөвлөлөөс өчигдөр баталлаа.
Одоогоор эрэгтэй 2, эмэгтэй 3 нийт 5 жинд олимпийн эрх манай тамирчид аваад байгаа бол Туркийн эрхийн тэмцээнд эрэгтэй 4, эмэгтэй 3 нийт долоон жинд Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид оролцохоор болж байна.
Монголын чөлөөт бөхийн холбоо Олимпын эрх авах тэмцээнд оролцуулах баг тамирчдыг сонгохдоо сорил хийж, аваргалсныг нь эрхийн тэмцээнд оролцуулах журмыг батлаад байсан ч энэ удаа сорилгүйгээр оролцуулж байгаа юм.
Олимпын эрх олгох сүүлийн тэмцээнд оролцох Чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчдыг танилцуулъя.
Эрэгтэй
57 кг З.Занабазар (Улсын аваргын мөнгө)
65 кг Т.Тулга (Улсын аваргын мөнгө)
74 кг О.Сүлдхүү (Улсын аваргын алт)
97 кг Г.Ганхуяг (Улсын аваргын алт)
Эмэгтэй
53 кг Б.Хулан (Улсын аваргын алт)
57 кг Б.Хонгорзул (Улсын аваргын мөнгө)
76 кг Э.Даваанасан (Улсын аваргын алт)
Сэтгэгдэл (20)