“Эмийн жор бичилтийн стандартын мөрдөлт, эмийн зохистой хэрэглээ” сэдэвт нийслэлийн зөвлөгөөн өнөөдөр “Хаан паласе” зочид буудалд 09.00 цагаас эхлэх юм байна. Тус зөвлөгөөнийг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас УНДЕГ, НМХГ, Эм хангамжийн байгууллагуудын нэгдсэн “ЭМ” холбоотой хамтран Нийслэлийн хүн амд үзүүлэх өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, иргэдийн эмийн зохистой хэрэглээг сайжруулах зорилгоор зохион байгуулж байгаа аж. Тус зөвлөгөөнд ЭМЯ, НЗДТГ, НЭМГ, Дүүргүүдийн ЭМН – ийн удирдах ажилтан, мэргэжилтнүүд , 128 ӨЭМТ-ийн эмч нарын төлөөлөл, нийтийн үйлчилгээтэй 50 гаруй эмийн сангийн эм зүйч, мэргэжилтнүүд оролцоно.
Зөвлөгөөнөөр өрхийн эрүүл мэндийн төвийн эмийн жор бичилтийн стандарт , эмийн зохистой хэрэглээний өнөөгийн түвшин, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгамдсан асуудлууд, эрүүл мэндийн даатгалтай иргэдэд хөнгөлөлттэй жороор үйлчилж буй үйлчилгээний байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, өрхийн эмч, эмийн сангийн эм зүйч нарын ажлын уялдаа холбоо, эмийн жор бичилтийн стандартын мөрдөлтийг сайжруулан эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх талаар нэгдсэн зөвлөмж гарган холбогдох газруудад тавьж шийдвэрлүүлэх зорилготой юм байна.