Ард түмний эрх ашиг гэж байхгүй, АН болоод МАН-ын эрх ашиг л гэж бий. Улс төрийн өрнөлийг бодвол уйтгартай жилүүд өнгөрч байна. Оноо авах гэж л үг хэлдэг индэр төдий болж хувирсан парламент. Одоо... Салхины чигийг өөрчлөх хүсэл хүн бүрийн сэтгэлд бүрэлдсэн нь эргэлзээгүй. Яг ийм үед, өнгөрсөн долоо хоногт “Үндэсний эвсэл” Монголын улс төрд орж ирлээ. Дүн тавих хийгээд итгэж найдахад эрт. Гэвч итгэж найдмаар байна. Учир нь, “Үндэсий эвсэл”-ийн дарга Н.Номтойбаяр илтгэлээрээ итгэж найдаж болох үзэл санаатай ирсэн. Тэр үзэл санаагаараа “Үндэсний эвсэл” монголын улс төрд “өөр дүр” бүтээх замынхаа эхлэлд зогсож байна ч гэж харж болохоор байна. Уг нь сонгогчид соргог байвал улс орны эдийн засгийн өсөлт улс төрийн том намын дэглэсэн жүжгээс ангид байж ч болно.
Улс төрд дөрвөн жилийн дараа өөр итгэл үнэмшил, үзэл санаатайгаар эргэн ирсэн Н.Номтойбаяр үнэхээр өнгөрсөн долоо хоногийн онцлох ТОД ДҮР байлаа. Түүний, “Үндэсний эвсэл”-ийн үзэл санаа нь үндэсний үйлдвэрлэл, боловсрол, хүний эрхийн мэдрэмж дээр тулгуурлаж байна.
Ядарч туйлдан зүтгээд ч ялааны далавчнаас нимгэн хэтэвчтэй байдаг иргэдийнхээ дотоод хүчийг сэрээх замаар хамтдаа хөлжих нь “Үндэсний эвсэл”-ийн гол зорилго байх нь. Оюун санаа, мэдлэг ухаан бол хүний төдийгүй, эх орны үнэт зүйл гэдэг нь гарцаагүй.
Улстөрчийн амбиц нь улс орных байх учиртай. Тэгж байж л зорилго гэдэг цаасан дээрх үгийг өөрийнхөө төлөө бус өрөөлийн төлөө ашиглана шүү дээ. Н.Номтойбаярт тийм зарчим болоод сэтгэл байгаа гэдэгт, энэ унтамхай жилүүдээс сэрээнэ гэдэгт итгэж байгаа нэгэн буй нь нийгмийн хүсэл сонирхол шиг "үнэн". Учир нь, тэр ингэж хэлсэн:
1. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, үндэстэн бүгдээрээ баяжъя.
2. Хүний эрхийг тэгш дээдлэх эрх зүйн шинэчлэлд тэмүүлнэ.
3. Үндэсний эвсэл нь улс төрийн намд төвлөрсөн эрх мэдлийг чөлөөлнө.
4. Эрх мэдэл иргэдэд биш улс төрийн намын удирдах бүлэгт төвлөрсөн.
5. Монголчуудынхаа адил эвийг сахидаг, иргэдээ хамгаалдаг, шинжлэх ухаанчаар ханддаг, нийгэм нь айдасгүй, амар амгалангаар дүүрэн хүчирхэг Монголоо сэтгээн цогцлоохыг хүсэж байна.
6. Хувийн хэвшлийг хүчтэй, хүүхэд залуусыг зорилтод чиглэлээр боловсролтой, иргэдээ эрүүл саруул, мөнгөтэй, итгэлийн хүчтэй болгохыг бодлогынхоо цөмд байршуулна
7. Улсын төсвийг улстөрчдийг тэтгэх сан хэмээн хэлэхэд хол зөрөхгүй. Улс төрийн намын гишүүдийн тоо нэмэгдэхийн хэрээр төрийн алба дарга нараар данхайж, тэднийг тэжээхэд зарцуулагддаг.
8. Эрх мэдэл иргэдэд биш улс төрийн намын удирдах бүлэгт төвлөрсөн.
9. Ардчилал бүтээх замналд өмнөх нийгмийн коммунизмийн угжирсан үлдэгдэл, өнөө цагийн шуналтан нь улстөрч болж бул хар чулуу болсноор ардчилал эрүүлээр бойжиж чадсангүй.
10. Монголчууд бидний санаа, хараа хоёр өнгөрснийг тойрон эргэж, бид цагтаа ялагдашгүй мэт байсан. Гэтэл өнөөдөр санаа алдахаас цаашгүй болсон.
М.Дэвээ
Сэтгэгдэл (23)