Бүсчилсэн хөгжлийн форумын эхний өдөр Монгол Улсын зургаан бүсийн хөгжлийн хэтийн төлөвлөгөө, ерөнхий зураглалыг танилцуулсан юм. Үүнээс "онцлох" зураглалыг хүргэж байна. Түүнчлэн бүс нутгийн хөгжлийн бодлогын асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж буй.
БАРУУН БҮС:
-Баян-Өлгий аймгийг "хил орчмын аялал жуулчлал, үйлчилгээний хот"
-Увс аймгийн аялал жуулчлал, хөнгөн үйлдвэрлэлийн хот
-Ховд аймгийг "Боомт хот"
-Завхан аймгийг "Худалдаа үйлчилгээ, ХАА, Хөнгөн үйлдвэрлэлийн хот"
-Говь-Алтай аймгийг ХАА-н хөнгөн аж үйлдвэрийн хот" болгон хөгжүүлэхээр зураглажээ.
Арц суурийн боомтыг Түдэвтэй сумын төв замтай холбосноор Завхан чиглэлээр ОХУ руу гарах боломжтой болно. Гурван том зах зээлд авто замаар холбогдсоноор эдийн засаг тэлнэ гэж үзэж байна.
ТӨВИЙН БҮС:
Төвийн бүсийн 19 сум, сууринг авто замаар холбоно. Төвийн бүсийн хөгжилд эрчим хүчний дутагдал саад болж байна.
Дархан хот байгальд ээлтэй дэд бүтэц, технологийг дэмжсэн, хүн төвтэй, цэвэр, аюулгүй "Эко хот" болно. Түүнчлэн "Улсын зэрэглэлтэй хот" болгон хөгжүүлэх зорилтыг дэвшүүлэв. Мөн энэ бүсэд 11 микро хөгжлийн төв байна.
-Эрчимжсэн ХАА, хүнсний үйлдвэрийн кластерууд
-Газар таралангийн кластер
-Хүнд ба хөнгөн аж үйлдвэрийн цогцолборууд
-Аялал жуулчлалын цогцолборууд хөгжсөн
-Шинжлэх ухаан
-Инновацид суурилсан "эко бүс" болно.
2030 он гэхэд тухайн бүсийн ДНБ 10-15 их наяд, 1 хүнд ногдох ДНБ $8,410 хүний хөгжлийн үзүүлэлт 0.85 болно гэх зэргээр төсөөлсөн байна.
ГОВИЙН БҮС:
Мандалговь \Дундговь\ Соёлын аж үйлдвэрийн хот
Дорноговь \Сайншанд\ Боомт хот
Даланзадгад |Өмнөговь\ Боомт хот
Чойр \Говьсүмбэр\ Боомт хот
- Нарны цахилгаан станц
- Салхин цахилгаан станц
- Их сургууль байгуулна.
Сайншандад баригдаж буй нефтийн үйлдвэрийн ажлыг хурдасгах нь говийн бүс нутгийн хамгийн чухал асуудал болоод байна.
ХОЙД БҮС:
-Орхон аймаг хүнд аж үйлдвэрийн цогцолбор байх,
-Булган аймагт ухаалаг хөдөө аж ахуйг хөгжүүлэх,
-Хөвсгөл аймаг аялал жуулчлалын бүс болох,
Орхон аймгийг хөдөө аж ахуйн нөөцөд түшиглэсэн хөнгөн үйлдвэр хөгжүүлэх талын тэргүүлэх чиглэл барина гэж зурагласан байна.