Монгол Улсын сайд, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар өнгөрсөн хугацанд хйиж хэрэгжүүлсэн ажил болон нийслэлийн замын түгжрэлийг бууруулах бодлогын талаар мэдээлэл хийв.
Миний албан ёсны нэр бол Монгол Улсын сайд. Би хотын даргын орлогч биш
Нэг. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд өөрийн албан үүргийн талаар танилцуулав.
"Миний хувьд энэ ажлыг өнгөрсөн оны есдүгээр сараас эхлээд гүйцэтгэж эхэлсэн. Үндэсний хороо бол шинэ хороо биш. Түгжрэлд хамгийн их хамаатай нь боловсролын салбар юм байна гээд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд хариуцуулсан. Харин сүүлд Еоөнхий сайдын шийдвэрээр үүнийг хавсарсан байдлаар сайд хариуцах бус, ерөнхий сайдад бодлогын хувьд тусалдаг сайд байх нь зүйтэй гээд намайг тохоод томилсон. Миний ажлын гол чиг үүргийг засгийн газрын хуль, үндэсний хорооны дүрмээр тодорхойлсон. Засгийн газрын хуульд нэг талдаа түгжрэлийг сааруулах өргөн хүрээтэй ажиллагаан дээр ажиллана. Нөгөө талдаа нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах бодлого зохицуулалт дээр ажиллана гэсэн нэг зорилготой хоёр талтай ажлыг хариуцуулахаар зааж өгсөн.
Ерөнхийдөө миний үүрэг бол УИХ, ЗГ-ын түвшинд нийслэл хотын үйл ажиллагааг бодлогын дэмжлэг үзүүлэх асуудал юм. Ерөнхий сайдаас тодорхой үүргийг надад хариуцуулж байгаа. Тухайлбал, нийтийн тээврийн парк шинэчлэлийн асуудал.
Үндэсний хороог Монгол Улсын сайд толгойлно гэсэн байдаг. Намайг зарим хүмүүс түгжрэлийн сайд гээд байгаа юм. Миний албан ёсны нэр бол Монгол Улсын сайд. Үндэсний хороог даргалж буй хүн. Үүнтэй уялдаж, хочлох хамгийн гол субъект бол Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч. Энэ хүн Үндэсний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа. Би хотын даргын орлогч биш. Хотын даргатай зэрэгцсэн хотын дарга биш. Д.Сумъяабазар дарга гүйцэтгэл тал дээр ажилладаг хүн. Харин би Засгийн газрын гишүүнийхээ хувьд бодлогын түвшинд түлхүү ажилладаг.
Бодлогын үр дүнгүүд энэ намраас нүдэнд харагдах хэмжээнд гарч ирнэ
Хоёр. Үндэсний хороо өнгөрсөн хугацаанд ямар ажил хийсэн талаар тэрбээр үргэлжлүүлэн танилцууллаа.
Үргэлжлүүлэн "Засгийн газрын хуралдаан болгоны эхэнд танилцуулга мэдээлэл хийдэг. Харин түгжрэл бууруулах хүрээнд Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлд хөрөнгө оруулалт хийж байгаа. Энэ жил нийт 5760 хүүхдийн суудалтай 7 ш сургууль, 2985 ор бүхий 11 цэцэрдэгийн барилга, 1620 суудал 1080 ор бүхий бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор – 9ш барилгыг ашиглалтанд оруулахаар бүтээн байгуулалтын ажлууд төлөвлөгдөн, эхнээсээ барилгын ажлууд эхлэсэн байна. 2023 онд Нийслэлийн хөрөнгө оруулалтаар л гэхэд СХД, ХУД, БЗД, СБД, ХУД-д цэцэрлэгийн шинэ барилга болон өргөтгөлөөр нэмж 2915 хүүхдийн ор.
Түгжрэлийг бууруулахад инженерийн арга ухаан, соён гэгээрүүлэх арга, албадлагын гэсэн гурван аргыг олон улсад хэрэглэдэг.
Миний тухайд бүх салбарт хөрөнгө оруулалтын чиглэлд түлхүү анхааран ажиллаж байна. Монгол Улсын сайдаар ажилласан нэг жилийн хугацаанд бодит үр дүн энэ намраас нийтийн тээвэр, авто зам, гүүрэн байгууламж, нүхэн гарц, хот төлөвлөлтийн талаар авч хэрэгжүүлж буй бодлогын үр дүнгүүд эхнээсээ нүдэнд харагдах хэмжээнд гарч ирнэ" гэв.
Түгжрэл бууруулах төлөвлөгөө
Гурав. Замын түгжрэлийг бууруулар төлөвлөгөөг танилцууллаа.
Тэрбээр үргэлжлүүлэн түгжрэлийн эсрэг бодлого нь нийтийн тээврийг шинэчилж, зорчилт хөдөлгөөнийг сайжруулах, авто замын сүлжээг өргөтгөнө" гэв.
- Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл, түүний сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг боловсруулах,
- Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд автозамын зорчих хэсэгт нийтийн тээврийн тусгайлсан эгнээ бий болгох, автобусны богино эргэлтийн чиглэл нэвтрүүлэх санал боловсруулж танилцуулах,
- Нийслэл Улаанбаатар хотын “Их тойруу” бүсэд орон сууцны болон албан конторын зориулалттай барилгын ажлын зөвшөөрлийг “Улаанбаатар хотын 2024” хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдаж, дагаж мөрдөх хүртэл хугацаанд олгохгүй байх,
- Автотээврийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж, техникийн хяналтын үзлэгт нэг жилээс дээш хугацаанд хамрагдаагүй болон хяналтын үзлэгт тэнцээгүй, торгууль, хураамж, төлбөр төлөөгүй, автотээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх,
- Зам, тээврийн удирдлагын ухаалаг системийг бүрдүүлэгч цахим гэрчилгээ олгох ажлыг энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан зохион байгуулж, 2023 оны нэгдүгээр сараас дагаж мөрдүүлэх, Цахим гэрчилгээнд хамрагдаагүй автотээврийн хэрэгслийг 2023 оны гуравдугаар сараас автозамын хөдөлгөөнд оролцуулахгүй байх
Д.Батчулуун