УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд асуулт асууж, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар дараах хариултыг өглөө.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: Яармаг, Богд уул орчмын газар аялал жуулчлалын зориулалттай байна гэсэн хэр нь дандаа орон сууц барьчихсан, дийлэнх нь гэрчилгээгүй байдаг. Иймээс банканд эх үүсвэрээр татах боломж байхгүй, эдийн засгийн эргэлтэд ордоггүй. Үүнд худалдаж авсан иргэд буруугүй, газар олгох шийдвэр гаргасан байгууллага, барилгын компаниудын асуудал байна. Үүнийг хуульд хэрхэн тусгаж байна вэ, хариуцлагийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?” гэв.
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар: Улаанбаатар хот нийт газар нутгийн 0.03 хувийг эзэлдэг. Үүнээс төвийн зургаан дүүрэг буюу 0.01 хувьд нь хүн амын тал нь овоорсон.
Хонхор хавьцаа ирэхээр цэвдэгтэй болдог учраас тэлэлт хийж чадаагүй. Улаанбаатар хотыг тойроод гэр хорооллууд бий. Хүссэн хүсээгүй тэлэлт Яармаг, Нисэх, Морин даваа, Хөшгийн хөндий рүү явна. Нэгэнт явж байгаа зүй тогтлыг хууль эрх зүйн хүрээнд харж үзэж цэгцлэх нь зүйтэй.
Төвийн зургаан дүүргийн 45 хувь нь дэд бүтэцтэй. Төрийн ордноос хойшоо ногоон нуур хүртэл нэг км газар, Дамбадаржаа, Чингэлтэй уул, бүх уулууд дэд бүтэц байхгүй. Байгаа дэд бүтэц дээрээ одоо байшин баригдаад байгаа юм. Дэд бүтцийн тэлэлтийг 20,30 жил хийж чадаагүй асуудал байгаа. Тиймээс хот байгуулалтын хувьд аль болох нягтаршуулж, төвийн дүүргүүдэд өндөр байшин барихыг Засгийн газраас түр хориглож байгаа. Мэдээж зөвшөөрөл авсан компанийн ажлууд хийгдэх байх. Яармагийн газрын асуудлыг шийдсэний дараа төлөвлөлтийнх нь дагуу барьж байгуулах ёстой. Яармагийн хэсэгчилсэн төлөвлөлт гэж байдаг хэр нь мөрдөгдөхгүй байгаа. Өөрөөр хэлбэл сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх мэт улсын чанартай объектууд суух ёстой олголтуудыг шийдэж чадаагүй" гэв.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (9)