Хятадын төрийн хэвлэлийн сэтгүүлч асан Дун Юйү тагнуулын хэргээр долоон жилийн хорих ял сонссон тухай түүний ар гэрийнхэн баасан гарагт мэдэгдлээ. 2022 оноос хойш хоригдож байгаа 62 настай Дун Юйү АНУ, Японд эрдэм шинжилгээний болон сэтгүүлзүйн салбарт идэвхтэй ажиллаж, гадаадын дипломатчидтай тогтмол уулздаг байжээ.
Тэрбээр 2022 онд Бээжинд Японы дипломат ажилтантай үдийн хоол идэж байгаад цагдаад баригдсан юм. Түүнийг саатуулагдах үед тэр Хятадын Коммунист намтай холбоотой таван томоохон сонины нэг болох Гуанмин өдрийн сонины ахлах ажилтан байсан юм. Дипломатчийг мөн саатуулсан бөгөөд дараа нь Японы засгийн газрын эсэргүүцлийн улмаас хэдэн цагийн дараа сулалсан байдаг.
Дун 1987 онд Бээжингийн их сургуулийн хуулийн сургуулийг төгсөж, дараагаар нь Гуанмин өдрийн сонинд ажилд орсон. Тэрбээр 1989 онд Тяньаньмэний талбайд болсон эсэргүүцлийн жагсаалд оролцсон олон арван мянган оюутны нэг байв. Хожим нь түүнийг хүнд ажил хийлгэх ялаар шийтгэсэн ч сонины ажилдаа хэвээр үлдэж чаджээ.
Тэрбээр эцэст нь редакцын хэлтсийн орлогч дарга болтлоо өсч, Гуанмин өдрийн сонины шинэчлэлд ихээхэн үүрэг гүйцэтгэжээ.
2007 онд Харвардын Их Сургуулийн багшаар ажиллаж байсан Донг Нью-Йорк Таймс сонинд хэд хэдэн нийтлэл бичсэн, мөн Японы хэд хэдэн их сургуульд зочин судлаач, профессороор ажиллаж байжээ.
Л.Баяр