УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Монголбанктай хамтран "Макро эдийн засгийн бодлого, шинэ хандлагууд" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Энэ үеэр Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс хэлэлцүүлэгт Монголбанкны байр суурь болоод эдийн засгийн өсөлт иргэдэд хэр хүртээмжтэй байгааг тодрууллаа
-Монголбанкы зүгээс хэлэлцүүлэгт өөрийн мөнгөний бодлогын талаар ямар бодлого баримталж буй, дэлхий нийтэд глобал орчин ямар байна, бусад улсуудын төв банк, төрийн бодлого, оролцоо хэр байна, Төв банкны зүгээс явуулж буй бодлого хэр нийцэж байна, юугаараа ялгаатай байна гэдэг талаар илтгэл тавьсан. Энд эхлээд түүхтэй холбоотой товч ярихад төрийн оролцоо яагаад бий болсон, төрөөс мөнгө, валют, санхүүгийн тогтвортой байдал байх ёстой. Энэ нь хоорондоо хэр уялдаж байх ёстой вэ гэдэг талаар нэлээд асуудал хөндөж ярьж байгаа. Монголбанкны 2019 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг УИХ өргөн барьсан. Одоогоор УИХ-д хэлэлцэгдэж байгаа. Хэлэлцэгдээд батлагдвал бид мөнгөний бодлогоо хэрэгжүүлнэ. Олон нийтийн зүгээс эдийн засаг өсч байна, ялангуяа энэ оны хагас жилийн байдлаар 6.3 хувийн хүүтэй гарлаа. Энэ онд бид найман хувийн өсөлттэй гарах болов уу хэмээн төсөөлж байна.
Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Валютын сан зургаан хувийн өсөлттэй гарах болов уу хэмээн харж байгаа. Энд энэ өсөлт нь хэр хүртээмжтэй байна вэ гэдэг хамгийн чухал асуудал болоод байна. Энэ өсөлт нь бүх хүнд мэдрэгдэж тэгш хуваарилагдаж чадаж байна уу гэдэг ч мөн хамгийн хөндүүр сэдэв болсон байна. Тухайлбал 1980 оноос хойш авсан судалгаагаар дэлхийн хүн амын 50 хувь нь бага орлоготой, үүнээс дэлхийд бүтээгдэж буй орлогын 5-6 хувийг хүртсэн байсан байна. Тэгвэл 2015 оны судалгаанд буюу 35 жил өнгөрөхөд найман хувиар өсчээ. Эндээ аль ч улсад өсч байдаг гэдгийг харж болно. Энэ өсөлт нь орлого бий болгож байдаг. Гэхдээ орлого нь тэгш хуваарилагддаггүй юм байна. Нэг хэсэгт нь илүү их нөгөө хэсэгт нь бага очдог гэдэг нь харагдаж байгаа. Үүнийг яаж тэгш болгох вэ, яаж тэгш хүртээмжтэй болгох вэ. Тухайлбал, бид Монгол Улсын эдийн засгийн зургаан хувийн өсөлтийг бусад иргэдэд хүртээмжтэй болгоход илүү их анхаарч байна. Үүнд бид бодлогын ямар арга хэлбэрийг ашиглах нь зүйтэй вэ гэдэг дээр илүү их анхаарч, энд хэлэлцэгдэх гэж байна.
-Тэгш хүртээмж гээд ярихаар манайх дийлэнхээ халамжийн бодлогод илүү их анхаардаг шүү дээ. Халамжаас илүү, ажлын байр байнгын орлогыг бий болгоход илүү анхаарах хэрэгтэй юм болов уу гэж харж байна. Та энд ямар байр суурьтай байна вэ?
-Өнөөдөр халамж руу анхаарч байна гэдэг чинь төсөв. 1929 оны Америкийн их хямралын дараа Кенсийн онол гарч ирсэн. Кенсийн онолоор төрийн оролцоо чухал, дээрээс нь төсөв байх ёстой гэдэг. Тэгээд төсвийн бодлогыг нэг номерт тавьсан. Асар их хэмжээний төсвийг тэлж явж байсан. Тэгээд дараа нь 1970, 1980-иад онд дараагийн хямралтай золгосон. Тэр хямралтай золгоход төсөв дангаараа тэлээд импляци унахаас өөр үр дагавар гарж ирэхгүй байгааг мэдсэн. Халамж их хөөх тусам юмны үнэ өсч байгааг анзаарсан. Энэ манай жишээнээс ч харагддаг шүү дээ. Цалинг тэдэн хувиар нэмлээ гэхэд зах дээр юмны үнэ өсдөг, хүүхдийн мөнгө олгохоор боллоо, халамж тавихаар боллоо гэхэд бас өсөөд эхэлдэг. Тиймээс дэлхийн туршлагаас харахад халамжийг хавтгайруулж болохгүй гэдэг нь харагдаад байгаа юм.
Хоёрдугаарт бий болсон орлогыг яаж дахин хуваарилах вэ гэдэгт орлогын хуваарилалт, татварын төлөлт, цуглуулдаг хэсэг чухал болчхоод байгаа. Их орлоготой хүнээс их татвар бага орлоготой хүнээс бага татвар авах ёстой. Энэ нь тэгш хуваарилалтад тодорхой үүрэгтэй. Монгол Улсын хувьд одоогоор татварын нэг шатлалын тогтолцоотой явж байна. Тиймээс ялгавартай тогтолцоо руу орох зайлшгүй шаардлага байгаа. Гуравдугаарт төсөв их тэлэх нь мөнгөний бодлогыг хумьдаг. Учир нь импляцийг Төв банк “онилж” явдаг учир төсөв их тэлснээс импляци өсч эхэлнэ. Тэр үед импляцийг бага хүүтэй нам дор түвшинд байлгах үүднээс мөнгөний бодлого хатуурдаг. Мөнгөний бодлого хатуурна гэдэг нь бодлогын хүү өсч эхэлнэ, зээлийн олголтод хязгаарлалт тавьдаг. Энэ нь зээлийн хүртээмж байхгүй болох, аж ахуй нэгжүүдийн хэвийн үйл ажиллагаа алдагдах сөрөг үр дагавартай. Амархан олддог зээл багассанаас үүдэж үйлдвэрийн бүтээмж багасдаг гэх зэрэг сөрөг үр дагавар гардаг учир мөнгөний бодлого, төсвийн бодлогын уялдааг зайлшгүй хангах шаардлага байна.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (5)