Нийгмийн хамгааллын бодлогын хамрах хүрээ, нийт улсын төсвийн зардалд эзлэх хувь хэмжээ, нийгмийн хамгааллын бодлогын хүрээнд 2018 онд хэрэгжиж буй хөтөлбөр, үйл ажиллагаа, тэдгээрийн зорилт, зардлын өөрчлөлтийн талаарх мэдээллийг Сангийн яамнаас танилцууллаа.
Нийгмийн хамгааллын үйл ажиллагаанд 2018 онд 2,556.2 тэрбум төгрөг төсөвлөсөн нь Монгол Улсын төсвийн зарлагын 26 хувийг эзэлж байна. Энэ нь өмнөх оноос 292.9 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Нийгмийн даатгал 2018 онд нэг их наяд 808.3 тэрбум төгрөг төвлөрсөн буюу өмнөх оноос 13.4 хувиар өсчээ. Харин нийгмийн халамж 675.4 тэрбум буюу 10.8 хувиар өссөн үзүүлэлттэй гарав.
Хөрөнгө оруулалтаар 17.3 тэрбум татсан буюу өмнөх оноос 122 хувиар өссөн бол нийгмийн бүлэгт чиглэсэн хөтөлбөрт 48.8 тэрбум тэрбум төгрөг төсөвлөсөн нь өмнөх оноос хоёр хувиар өсчээ.
Хөрөнгийн зардал 17.3 тэрбум, урсгал зардал хоёр их наяд 538.9 тэрбум, үүнээс цалин, нийгмийн даатгалын шимтгэлд 42.4 тэрбум, бараа үйлчилгээ 31.4 тэрбум, татаас 27.4 тэрбум, урсгал шилжүүлэг хоёр их наяд 437.7 тэрбум тус тус байна.
Харин цалинтай ээж хөтөлбөрийн хүрээнд 0-3 насны хүүхдээ асарч байгаа ээжид сар бүр 50 мянган төгрөг буюу нийт 81 тэрбум төгрөг, 0-18 насны гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсог эцэг, эхэд улирал бүр 240 мянган төгрөг буюу 15.8 тэрбум төгрөг, нийгмийн халамжид 16.2 тэрбум төгрөг, малчны тэтгэвэрт 44.5 тэрбум төгрөг, үүнд малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр урагшлуулснаас нэмэгдэх зардал багтаж байна.
Тэтгэвэр, тэтгэмжид 137.3 тэрбум, тэтгэвэр авагчид 9800-аар нэмэгдэж тэтгэвэр, тэтгэмж бодох цалингийн өсөлттэй холбоотойгоор 53.6 тэрбум төгрөг нэмэгджээ.
Эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 9.2 тэрбум төгрөг төсөвлөгдсөн ба нийгмийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн хөдөлмөрийн насны 160 мянган иргэний эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төр хариуцдаг байна.
Эх сурвалж: Сангийн яам
Сэтгэгдэл (1)