Татварын ерөнхий газар, “Монгол шуудан” төрийн өмчит хувьцаат компани хамтран НӨАТ-ын улирлын тайланг шуудангийн сүлжээгээр хүлээн авах, татвар төлөгчдөд буцаан хүргүүлэх ажлыг маргаашаас эхлэх гэж байгаа ажээ. Ингэснээр татвар төлөгч, аж ахуй нэгж, хувь хүмүүс албан татварын бүхий л тайлангаа Улаанбаатар хотын 30, хөдөө орон нутгийн 400 гаруй салбараар дамжуулан илгээх боломж бүрдлээ. Энэ нь мэдээж татварын албанд биеэр ирж, тайлангаа баталгаажуулахаар дугаарлах шаардлагагүй болох давуу талтай. Татварын тайлангаа илгээхдээ хамгийн ойр байрлах шуудангийн үйлчилгээний салбарт хандаж, тусгай таних тэмдэг бүхий логотой дугтуйг 3500 төгрөгөөр худалдан авна. Дугтуйг худалдан авахад дахин нэг дугтуй дагалдах бөгөөд түүнийг татварын тайлангийн хамт хавсаргах юм. Ингэснээр тухай хүний илгээсэн татварын тайлангийн нэг хувь нь буцаж ирэх бөгөөд буцах болон очих хаягаа зөв, гаргацтай бичсэн байх ёстой аж.
Д.Ундрах 24tsag.mn