1. Олимпийн XXI наадам буюу 1976 оны Монреалийн олимп. 1976 оны долоо дугаар сарын 17-ноос найм дугаар сарын 1-нд Монреаль хотноо зохион байгуулагдсан олимпийн наадам юм. Монгол улс зуны олимпод дөрөв дэх удаагаа оролцож, чөлөөт бөхийн төрөлд Зэвэгийн Ойдов багийн цорын ганц мөнгөн медалийг хүртжээ.
2. 1980 оны зуны олимп буюу Москвагийн олимп, албан ёсоор Олимпийн XXII наадам нь Зөвлөлт Холбоот Улсын нийслэл Москва хотноо зохиогдсон, олон улсын спортын арга хэмжээ юм. Тус олимпийн дарвуулт завины тэмцээнүүд Таллинн, мөн хөлбөмбөгийн хэсгийн болох бага шөвгийн тоглолтууд Ленинград, Киев, Минск хотуудад явагджээ. Олимпийн наадам анх удаа Зүүн Европт зохион байгуулагдсан нь энэ байв.
3. Олимпийн XXIII наадам буюу 1984 оны Лос-Анжелесын олимп. 1984 оны долоо дугаар сарын 28-наас найм дугаар сарын 12-нд Лос-Анжелес хотноо зохион байгуулагдсан олимпийн наадам юм.
4. Олимпийн XXIV наадам буюу 1988 оны Сөүлийн олимп. Монгол улс зуны олимпод зургаа дахь удаагаа оролцож, боксын төрөлд анхны хүрэл медалийг Нэргүйн Энхбат хүртсэн юм.
5. Олимпийн XXV наадам буюу 1992 оны Барселоны олимп. Монгол улс зуны олимпод 7 дахь удаагаа оролцож, бокс, буудлагын спортоор тус бүр 1 хүрэл медаль хүртжээ. Буудлагын төрөлд хүрэл медаль зүүсэн Доржсүрэнгийн Мөнхбаяр Монгол улсын түүхэнд олимпоос медаль хүртсэн анхны эмэгтэй тамирчин болов.
6. 1996 оны Атлантын олимп. Монгол улс зуны олимпод найм дахь удаагаа оролцож, жүдо бөхийн төрлөөр 1 хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлжээ.
7. Сиднейн олимп. 2000 оны есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 1 хүртэл Австралийн Сидней хотноо зохиогдсон 27 дахь удаагийн зуны олимпын наадам. Олимпын наадам Өмнөд хагаст зохиогдож буй хоёрдахь тохиолдол. Өмнөх нь Австралийн Мельбурн хотод 1956 онд зохиогдсон.
8. Афины олимп. Олимпын наадам 1896 оны анхны наадмаас хойш 108 жилийн дараа эх нутагтаа ирсэн нь энэ юм.
9. Бээжингийн олимп буюу 2008 оны зуны олимпийн наадам. Нийт 10,500 тамирчин 28 төрөлд 302 спортоор өрсөлдсөн юм. Энэ олимпийг хоёр өөр Үндэсний Олимпийн Хороо зохион байгуулж байгаа бөгөөд энэ нь ийм зүйл тохиолдож буй гурав дахь удаа юм . Монгол улсын 28 тамирчин оролцож 2 алт, 2 мөнгөн медаль хүртлээ.
10. Олимпийн XXX наадам буюу 2012 оны Лондоны олимп. Зуны олимпийн XXX наадамд 205 орны 12.5 мянга орчим тамирчид 31 төрлийн спортоор 302 багц ме¬далийн төлөө өрсөлдөнө. Лондон хот олимпийн наадмыг гурав дахь удаагаа зохион байгуулж буй анхны хот болох нь. 1908, 1948 онуудад Их Британийн нийслэлд зуны спортын наадмыг зохион байгуулж байсан түүх бий.