Өнгөрсөн сард их хэмжээний хохирол амссаны улмаас Хойд Солонгосын арми Оросын баруун Курск муж дахь фронтын шугам руу буцсан тухай Украины ерөнхийлөгч мэдэгдэв.
Баасан гарагт Владимир Зеленский үг хэлэхдээ "Оросын арми Украины хэсэгчлэн эзэлсэн бүс нутагт байршсан хийж байсан Хойд Солонгосын цэргүүдийг эргүүлэн татсан" гэж мэдэгджээ. Тэрбээр "Орос, Хойд Солонгосын олон зуун цэргийн албан хаагчдыг устгасан" гэж нэмж хэлэв.
Нэгдүгээр сард барууны албаныхан сүүлийн гурван сарын хугацаанд Хойд Солонгосоос илгээсэн 11 мянган цэргийн дор хаяж мянга нь амь үрэгдсэн гэж үзэж байгаагаа мэдэгдсэн. Үүнд Хойд Солонгос, Оросын талууд ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
Өмнөд Солонгосын тагнуулын албаны сүүлийн үеийн мэдээгээр Хойд Солонгосын цэргүүд орчин үеийн дайн байлдаанд бэлэн биш, ялангуяа Украины нисгэгчгүй онгоцонд өртөмтгий байна гэжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун нар сүүлийн саруудад аюулгүй байдал, батлан хамгаалах гэрээнд гарын үсэг зурснаар хоёр талын харилцаагаа гүнзгийрүүлсний дараа Умардын цэргүүдийг дайны шугам руу илгээсэн юм. Пхеньяны Москвад үзүүлэх тусламж одоо их хэмжээний сум, зэвсгийг хамарч байна. Мөн их хэмжээний хохирол амссан Оросын байлдааны хүчийг нэмэгдүүлэхийн тулд цэргүүдийг илгээсэн нь батлагдсан.
Л.Баяр
Сэтгэгдэл (2)