Оны эхнээс эхлэн МҮБХ бөхчүүдийн улирлын чансааг тогтоож эхэлсэн. Ингэхдээ тодорхой нэр бүхий 16 барилдааныг сонгон авч, тэдгээрт үзүүлсэн амжилтаар нь 50-иас дээш оноо өгөх хэлбэрээр шинэчилж байна.
Өнгөрсөн сарын 13-нд болсон Шинэ үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдааны дараа улсын заан С.Сүхбат чансааг тэргүүлж, начин Ч.Батчулуун, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр, улсын аварга О.Хангай, арслан Ц.Бямба-Отгон нар эхний тавд жагсаж байв.
Тэгвэл өнгөрсөн ням гарагт болсон “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны дараа чансаа шинэчлэхэд улсын арслан Ц.Бямба-Отгон тэргүүлж эхлэв. Харин анх чансаа тогтоож эхэлсэн цагаас хойш тэргүүлж байсан заан С.Сүхбат, начин Ч.Батчулуун, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар нэг байр ухарч, харцага Э.Даш тавдугаар бичигдэж эхэллээ.
# | Бөх | Нийт оноо | 09-08 | 10-27 | 11-02 | 11-26 | 12-29 | 01-13 | 02-09 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | у.а Ц.Бямба-Отгон Өв |
3300 | 700 | 300 | 500 | - | 500 | 200 | 1100 |
2 | у.з С.Сүхбат Ар |
3000 | 200 | 400 | 700 | 1100 | - | 400 | 200 |
3 | у.н1 Ч.Батчулуун Хө |
2650 | - | 1600 | 150 | 300 | 300 | 300 | - |
4 | а.а1 Н.Өсөхбаяр Сү |
2450 | 500 | 700 | 100 | 300 | 150 | 700 | - |
5 | у.х Э.Даш Ду |
2350 | 200 | 300 | 1100 | - | 100 | 500 | 150 |
6 | а.а1 Д.Алтанцоож Хэ |
2300 | 400 | 500 | - | 400 | 200 | 500 | 300 |
7 | у.ав О.Хангай Хо |
2200 | 1100 | - | 300 | 500 | 300 | - | - |
8 | у.н Д.Амарсайхан Бу |
2100 | 200 | 700 | 400 | 200 | 300 | 300 | - |
9 | у.н Э.Батмагнай БХ |
2050 | 400 | - | 150 | - | 1100 | - | 400 |
10 | у.з М.Лхагвагэрэл За |
2000 | 300 | 300 | 400 | 100 | 500 | 400 | - |