Муу дээр муу, муухай дээр улцан гэгчээр эдийн засгийн эгзэгтэй үед ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын Үндэсний хөгжил шинэчлэлийн хорооноос гаргасан албан бичиг, түүний хэрэгжилт манай улсын тухайд хүндээр тусаж байна.
Тодруулбал, дээрх хорооноос гаргасан “Бүс нутгийн боомтын үйлчилгээний төлбөрийн нэршлийг өөрчлөх болон түүний хүрээнд хураамж авах төлбөрийн стандартыг тогтоох” тухай 1319 тоот албан бичигт тус улсын Монголтой холбогддог бүх боомтоор орж ирж буй бараа бүрт хураамж ногдуулах тухай тусгасан юм.
Манай улсын экспорт импортын худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд шууд төлбөрийн дарамт тавьж байна гэсэн үг.
Хилээр нэвтэрч буй бүтээгдэхүүний тонн тутамд 8 юань, хилээр нэвтэрч буй машин бүрээс 10 юань, зэсийн баяжмалаас үнийн дүнгийн 2%-тай тэнцэх хураамж авна гэх журам нь манай улсын тухайд шууд эдийн засгийн дарамж болж байна.
Манжуур, Эрээн, Ганцмод боомтоор нэвтэрч буй бараа тутамд (дан ганц зэс, нүүрс бус) тонн тутмаас 8 юань, машин бүрт 10 юанийн тээврийн хэрэгслийн хураамж авах, Сэхээ, Зүүн Хатавч, Хавирга боомтоор болон бусад шинээр байгуулагдах боомтоор нэвтрэх бараанаас тонн тутамд 5 юань, машин бүрээс 10 юанийн тээврийн хэрэгслийн хураамж авч, харин 10 мянган юаниас дээш үнийн дүн бүхий үнэт металл (зэсийн баяжмал)-аас үнийн дүнгийн 0.2%-тай тэнцэх төлбөр хураамж авах бөгөөд тухайн боомт дээрх бодит нөхцөл байдлыг харгалзан бууруулж болно хэмээн тусгажээ.
Хураамж авахаар болсон шалтгаанаа Хятадын боомтуудын дэд бүтцийг шинэчлэх ажилтай холбоотой хэмээн тайлбарлаж байгаа ч олон нийт Далай ламын айлчлалтай шууд холбож байна. Хилийн боомтоор нэвтэрч буй таваараас хураамж авах асуудал Далай ламын айлчлалаас өмнө нь гарсан гэх боловч хятадуудын нүд чих хол сунаж буй нь лав. Далай лам Монголд буулаа гэхэд л дөнгөж мэдсэн гэвэл түүн шиг худал зүйл үгүй. Манай албан тушаалтнуудын хэн нь ч Далай ламыг урьсан бай энэ асуудлыг магад ярьж эхлэхтэй зэрэгцэн мэдсэн биз. Угаас мэдээлэл харилцаа холбооны тухайд ZTE-ээр дамжин чагнадаг, тагнадаг гэх асуудал эртнээс л яригдаж, хардагдаж байсан юм чинь. Одоо ZTE-ийн HUAWEI брэнд нь тэр чигээрээ тагнах хэрэгсэл гэх юм билээ.
Хэн нэгэн улс төрчийн удам угсаа X богдоор тодрохын тулд нийт Монголчуудын эрх ашиг хэрхэн хохирч байгааг бид харж байна. 1 хүний эрх ашгийн төлөө нийт олон золиослогдож байгааг мэдэрч байна.
Тэгэхээр Далай ламыг урьсных нь төлөө Монголчуудад хүртэх ёстойг нь л хүртээж байна гэсэн үг. Эдийн засаг хүнд байгааг, Монгол төрийн түшээд бадар барьж, гуйлга гуйхаар урд хөршийг зорих гэж байгааг мэдсээр байж тэд юу юуны туханд хүрэлгүй, дэлхийн худалдааны байгууллагын дүрмийг зөрчин барин хилийн хураамж нэмж хясна гэж байхгүй. Эл үйлдэлээрээ манай улсын экспорт импортын худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд шууд төлбөрийн дарамт тавьж байна гэсэн үг.
Хэн нэгэн улс төрчийн удам угсаа X богдоор тодрохын тулд нийт Монголчуудын эрх ашиг хэрхэн хохирч байгааг бид харж байна. Нэг хүний эрх ашгийн төлөө нийт олон золиослогдож байгааг мэдэрч байна. Хэдийгээр туурга тусгаар улс эрхээ эдэлж хэзээ ч хэнийг ч, хэнээр ч заалгахгүй урьж авчирч болно л доо. Гагцхүү цагаа олох нь л чухал. Эдийн засаг элгээрээ хэвтэж, энд тэндээс тусламж горьдсон энэ үед цагаа олсонгүй. Өөрөөр хэлбэл Монголчууд эдийн засгийн хямралын хар нүхэнд уначихлаа. Хар нүх хэзээд бүхнийг хамж сорж байдаг. Буцааж тарааж, бүхнийг эргүүлэн өгнө гэж үгүй. Харин хэзээ ямагт ойр орчмынхоо торойсон томорсон бүхнийг залгиж, үгүйрүүлсээр байдаг.
Туркойз Хилл Ресорсез компани энэ сарын нэгнээс эхлэн Оюу Толгойн зэсийн баяжмалын экспортыг зогсоож байгааг зарласан. Turquoisehill.com сайтад мэдээлсэнээр Оюу Толгойн зэсийн баяжмалын экспортыг зогсоож байгаа гол шалтгаан нь бүтээгдэхүүнээ Хятад руу гаргахад нүүрс болон зэсийн баяжмалыг хамтад нь хилийн нэг шугамаар нэвтрүүлэх шинэ зохицуулалт хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой гэжээ. Одоогоор бүтээгдэхүүн тээвэрлэлт хэр удаан зогсох нь тодорхойгүй байна.
Ийнхүү хүсэхэд хясна гэгчээр "хатгалгаа" туссан эдийг засгийг сөхрүүлэх бодлого хэр удаан үргэлжлэхийг хэн ч таашгүй болоод байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (5)