Австрали улсын иргэн, аялагч, зохиолч Тимоти Жон Көүпийг БОНХАЖЯ-наас “Аялал жуулчлалын элч”-ээр өргөмжилсөн. 1999 онд Монголд ирснээс хойш эх орныг маань тойрон аялж, дэлхий нийтэд сурталчилсан Тим Көүпийн тухай 24 баримтыг хүргэе.
1. Австрали улсын иргэн Тим Көүп 36 настай.
2. Тэрээр Австралийн 2006 оны шилдэг аялагч буюу Australian Adventurer of the year шагналыг хүртэж байсан.
3. Мөн "National Geographic" сувгийн оны шагналаас авахуулаад аялал жуулчлалын кино, ном шалгаруулдаг энд тэндэхийн наадмуудаас олон шагнал авсан хүн аялагч юм.
4. Тэрээр Орос, Монгол, Төв Азид дугуй, завь, цана, морь, тэмээгээр аялаж дэлхий нийтэд танигдсан.
5. Оросоос төрөлх шигээ ярьдаг бол серб, монгол хэлийг хөтөч хийх хэмжээнд эзэмшсэн байна.
6. Тэрээр 12, 13 насандаа би зохиолч болохыг хүсдэг байж. Харин 16 настай байхдаа Непал улсад очсон минь түүний амьдралд маш их өөрчлөлтийг авчирсан.
7. Австралийн аялагч Монголын тухай “Соёл, харилцаа, уул, байгаль орчин нь миний анхаарлыг маш ихээр татаж, амьдралыг огт өөр өнцгөөс харах нүдийг минь нээж өгсөн” хэмээн ярьжээ.
8. Тим Көүп сургуулиа төгсөөд үргэлжлүүлэн суралцахыг биш, аялахыг сонгож, Англи улсад очсон байна. Тухайн үе унадаг дугуйгаар уул нуруудаар аялдаг байж. Энэ үеэс түүний аялах сонирхол төрж эхэлсэн гэнэ.
9. Ингэхдээ зөвхөн аялах биш, ном бичиж, аяллын гайхамшгуудаа бусадтай хуваалцахыг хүсдэг болсон.
10. Нэлээдгүй хугацаанд аялсныхаа дараа тэрээр Австралид буцаж очоод хуулийн чиглэлээр суралцсан ч энэ түүний хүссэн зүйл байгаагүйг ойлгож, зургаахан сарын дараа сургуулиасаа гарчихсан байна.
11. Сургуулиас гарсныхаа дараа Финлянд улсад аялж, аяллын сургалтад сурсан. Энэ үедээ Орос орныг сонирхож, судалж эхэлсэн байна. Эндээс Тим Көүпийн аяллын амьдрал минь эхэлжээ.
12. Сүүлийн үед хийсэн томоохон морин аяллууд нь адал явдал хайна гэхээсээ илүү нүүдэлчид, тэдний соёлыг таньж мэдэхэд чиглэгдсэн байлаа.
13. Тим Көүп “Би өөрийгөө нүүдэлчдийн оронд тавьж, нүүдэлчдийн сэтгэлзүйгээр ертөнцийг таньж мэдэхийг хүсдэг болсон” хэмээн энэ талаараа дурсжээ.
14. Тэрээр Австралийн хөдөө төрж, өссөн хүн болохоор хөдөөний амьдралыг сонирхдог байна. Тим Көүп “Би хэзээ ч хотын хүн байгаагүй” хэмээн хэлдэг.
15. Хүмүүс түүнээс аяллын зорилгыг нь ихээр асуудаг. Үүнд тэрээр “Миний хувьд хойд, өмнөд туйлд очих, дэлхийн хамгийн өндөр ууланд гарах зэрэг нь хэзээ ч миний зорилго байгаагүй. Харин хүмүүстэй, орон нутгийн хүмүүстэй уулзах, тэдэнтэй харилцаа үүсгэх л зорилго минь байсан” гэж хариулдаг.
16. Тим Көүп 15 жилийн өмнө унадаг дугуйгаар би анх Монголд ирж байлаа.
17. Тэрээр Монголын нүүдэлчдийг харсан сэтгэгдлээ “Нүүдэлчин амьдрал гэдэг орчин цагийн хөгжил, зам харгуй гээд юунаас ч хамаарахгүй, хаашаа ч, хэзээ ч хамаагүй морьдоороо явчихдаг, биеэ даасан байдал нь намайг үнэхээр бишрүүлж гайхуулсан. Миний хүүхэд цагийн мөрөөдөл яг л энэ байсан. Эрх чөлөөтэй, өөрийнхөөрөө” хэмээн дүрсэлжээ.
18. Монголын аялал жуулчлалын элчээр өргөмлөгдсөн Тим Көүп нүүдэлчдийн дараагийн үе нь тасрах вий гэсэн болгоомжлол надад төрдөг хэмээн онцолж байв.
19.Тэрээр 2004-2007 онд “Чингис хаан болон XIII зууны нүүдэлчин монголчуудын мөрөөр” аяллыг Хархориноос Унгар хүртэл мориор аялсан.
20. Энэхүү аялалынхаа тухай “Чингис хааны мөрөөр-нүүдэлчдийн нутгаар хийсэн домогт аялал” ном бичсэн тань 2013 оны Банфф олон улсын уулчдын ном, киноны фестивалиас “Шилдэг адал явдалт аяллын ном”-оор шалгарч байж.
21. Тэрээр аяллын дараа номоо дөрвөн жил 3000 гаруй үг хэрэглэж бичсэн байна.
22. Энэхүү аялалын үеэр эцэг нь авто машины ослоор нас барснаас эхлээд Тим Көүпийн хувьд сонирхолтойгоос гадна хүнд аялал болжээ.
23.Тэрээр “Би морио асардаг, эмээллэдэг морьтон байгаад зогсохгүй морьдоо хулгайчид алдахгүйн тулд тэмцэлддэг байлаа. Улс орны хилээр дамжин өнгөрөхөд бичиг баримт, хэлний маш олон асуудлыг даван гарсан” хэмээн номондоо бичсэн байна.
24. Одоо 36 настай тэрээр эхнэр, хүүхэдгүй бөгөөд гэр бүлтэй болохыг хүсдэг хэмээн ярьжээ. Гэхдээ аялалын амьдралаасаа салахгүйгээр энэ бүгдийг бүтээхийг хүсдэг гэнэ.
Г.Үжин
www.24tsag.mn
Сэтгэгдэл (13)