Италийн прокурорууд Хятадын Банк (Bank of China)-ны Милан дахь салбарыг мөнгө угаасан хэмээн үзэж, шүүхээс яллах дүгнэлт гаргахыг хүссэн байна.
Тус банкийг ойролцоогоор 4.5 тэрбум еврог 2006-2010 оны хооронд Италиас Хятад руу хулгайгаар гаргасан хэмээн үзжээ. Тодруулбал, “Money2Money” гэсэн мөнгөн гуйвуулгын үйлчилгээний нэрийн дор санхүүгийн хууль бус ажиллагааг гүйцэтгэсэн гэлээ. Долларт шилжүүлбэл 5 тэрбумд хүрэх их хэмжээний мөнгийг Хятадад хуурамч нэрээр бага багаар шилжүүлсэн болохыг нотолжээ.
Флоренсийн прокурорууд Хятадын төрийн өмчит банкны Милан дахь салбарын 297 ажилтанг мөнгө угаасан болон татвараас зугтсан хэрэгт холбоотой хэмээн зарласан юм. Эдгээрээс ахлах менежерүүдэд олон жилийн ял төлөвлөсөн байна.
Прокуроруудын 170 хуудас баримт бичгийг Миланы шүүх хэлэлцсэний эцэст шийдвэр гаргах аж.
Г.Үжин
Сэтгэгдэл (2)