Тавдугаар сарын 22-ны өдрийн байдлаар Хангай нуруунаас эхтэй Онги, Алтай нуруунаас эхтэй Ховд, Бодонч зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-10 см нэмэгдэж Ховд, Хариг зэрэг гол үерийн түвшинг 10-25 см, Булган гол Байтаг, Үенч гол Үенч сум орчмоор үерийн аюултай түвшинг 5 см даван үерлэж байна.
Иймд дээрх голуудын сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.