Энэ сарын 18-ны байдлаар хөрсний 0-20, 0-50 см гүн дэх чийгийн нөөц уринш гуурс, буудайн талбайн хувьд Хөвсгөлийн Тариалан, Архангайн Төвшрүүлэх, Өвөрхангайн Хархорин, Булганы Сэлэнгэ, Сэлэнгийн Цагааннуур, Ерөө, Дархан-Уулын Хонгорын 6-р бригад, Цайдам, Алтангадасын талбайнууд, Төвийн Баянчандмань, Жаргалант, Увсын Баруунтуруунд хангалттай.
Харин Сэлэнгийн Баянгол, Орхон, Орхонтуул, Дархан-Уулын Хонгорын Цайдамын зарим талбай, Төвийн Эрдэнэсантад дунд зэрэг, Төвийн Угтаалцайдам, Хэнтийн Гурванбаян, Дорнодын Халхголд хангалтгүй байна.
Төмсний талбайн хувьд Архангайн Төвшрүүлэх, Дархан-Уулын Хонгорын Алтангадасын талбай, Өвөрхангайн Хархорин, Сэлэнгийн Мандалд хангалттай, Сэлэнгийн Баянголд дунд зэрэг, Дорнодын Онон, Чойблсан, Сүхбаатарын Баруун-Уртад хангалтгүй байна.