Хөвсгөлийн уулсаас эхтэй Шишхэд, Хангай нуруунаас эхтэй Онги, Алтай нуруунаас эхтэй Ховд зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-20 см нэмэгдэж, Хөгшин-Орхон, Сэлбэ, Ховд, Хариг, Үенч зэрэг голууд үерийн түвшинг 5-20 см, Булган гол Байтаг сум орчмоор үерийн аюултай түвшинг 5 см даван үерлэж байна.
Иймд дээрх голуудын сав дагуу нутаглаж байгаа малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас онцгойлон анхааруулж байна.