АН-ын ҮБХ өчигдөр хуралдаж, тойрогт болон жагсаалтаар сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийнхээ нэрсийг зарласан билээ. Үүнтэй холбогдуулан АН-ын гишүүн Ц.Уянга байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "Пахх, миний 3 сар ажилласан Хан-Уулын тойргийг Лодойд авч өгөөд, СХД-т "Шар" Уянгыг надаар сольж энэ тэр. Овог ядаж зөв бич. Угаасаа Сонгинохайрханд "шанс"-гүйгээ мэдээд, намайг дуугүй болгох гэж нохойд хаяж байгаа яс болгож энэ тэр, зайл зайл. Мөнгөө авъя аа.
Угаасаа ҮБХ-ны нөхөн сонгуульгүй, хуульд заасан ирцийн бүрдэлгүй хурлаар тогтоосон тогтоол чинь хүчингүй. Жагсаалт, тойрог бүгд хууль бус, сонгуулийн өмнө шүүх дээр очоод л будаа болно. Бид нар тоглоом уу" гэсэн юм.
Харин төд удалгүй дахин цахим хаягта "Тоглоом дууслаа. Намайг дэмжин туслаж байсан бүх хүнд баярлалаа. Одоо Монголын ардчиллыг аврахын тулд АН-ыг бүх чадлаараа ялагдуулахын төлөө ажиллацгаая" гэжээ.
Сэтгэгдэл (12)