Сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр олимпын эрхийн олгох тэмцээн өндөрлөлөө. Тус тэмцээнд эхний гурван байрт шалгарсан баг олимпын наадамд оролцох эрхтэй болох байсан. Хагас шигшээ шатанд манай улсын эрэгтэй шигшээ баг гурван тамирчинтайгаар Францын багийн эсрэг тоглож ялагдал хүлээсэн юм. Энэ тоглолтод манай багийн тамирчин А.Ананд оролцоогүй бөгөөд тэрбээр шөвгийн найман багийн шатанд Израилийн шигшээгийн эсрэг тоглох үеэр спортын бус алдаа гаргасан гэх үндэслэлээр талбайгаас хөөгдсөн.
Тэгвэл Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч асан С.Тулга өөрийн цахим хуудсандаа ийнхүү нийтэлжээ.
Тэрбээр "Хайран залуус минь. Ёстой супер мундаг домогт хөвгүүд юмаа. Монгол түмний бахархлын төлөө багшаар нь цүнх болон ус ундааг зөөлгөчихгүй дээ. Даан ч маш харамсалтай юмаа, залуустайгаа зүтгэсэн хориод жилийн хөдөлмөр минь, дийлдэшгүй Монх, Bull Дэкийгээ бодохоор багш Shifu нь газар дэлхий цөмөрсөн юм шиг адилхан хэцүүгээс хэцүү байна даа. Хоёр залуу минь та 2 Монголын домогт тоглогчид шүү. Хоёр мундаг 2 дүүтэй чинь чадвал боломж олдвол Олимп дэлхийгээс хамтдаа медаль авах болно. Амьдрал үргэлжилнэ, хэдүүлээ хамтдаа Монгол түмэндээ бахархах маш том бахархал бий болгосон шүү. Эрүүл саруул байхад амьдрал болдог л юм байна. Бүтэн 1 жил амьдралыг бүх зүйлсийг маш сайн ойлголоо. Одоо бүгдээрээ хэнд ч буруу өгөөд яах вэ даа. Team Mongolia. Бид Нэг Монголчууд" гэжээ.
Сэтгэгдэл (15)