Улсын хэмжээнд 12.9 сая төл хүлээн авч, 11.9 сая төл мал бойжиж, төл бойжилт 92.4 хувьтай байна. Төллөвөл зохих 23.2 сая эх малын 55.6 хувь буюу 12.9 сая эх мал төллөжээ. Бүсээр нь авч үзвэл, баруун бүс 67.5, зүүн бүс 32.9, төвийн бүс 43.9, хангайн бүс 56.4 хувьтай мал төллөлт үргэлжилж байна.