Эх үрсийн баяраар хүүхдийн бэлгэнд чихэр, шоколадаар сонгох нь элбэг. Гэвч энэ нь хүүхдэд хор нөлөөтэйг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байна. Учир нь чихэрлэг хүнс байнга хэрэглэснээр
- өсөлт хөгжил удаашрах
- таргалах
- шүд цоорох
- яс сийрэгжих зэрэг эрүүл мэндэд эрсдэл учруулдаг.
Мөн амттанд хэт хорхойсох, анхаарал төвлөрөлт болон хичээл сурлагадаа муудахад нөлөөлдөг гэж Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвөөс мэдээлэв.