-
2022 оны 1 сарын 05
Коронавирусын шинэ хувилбар IHU Франц улсад бүртгэгдээд байгаа. Тус улсын Марсель хотоос 100-гаад зм зайтай орших Фокалкьед арванхоёрдугаар сарын 10-нд илрүүлсэн энэ хувилбарыг ДЭМБ судлагдаж буй хувилбарын жагсаалтад оруулаад байгаа юм.
-
2022 оны 1 сарын 04
Турк улсад он солигдох өдөр коронавирусний 40.786 тохиолдол бүртгэгдсэн нь сүүлийн найман сарын хугацаанд хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
-
2022 оны 1 сарын 04
Канэ Танака гэх Япон улсын иргэн өнгөрөгч бүтэн сайн өдөр 119 нас хүрч төрсөн өдрөө тэмдэглэсэн гэх мэдээг түүний ач охин өөрийнхөө Твиттер хаягаараа дамжуулан дэлхий нийтэд хуваалцжээ.
-
2022 оны 1 сарын 04
Өмнөх долоо хоногийн бүтэн сайн өдөр Бүгд Найрамдах Өмнөд Африк улсын нийслэл хот Кейптаунд байрлах засгийн газрын ордон барилгын дээвэр хэсгээсээ эхлэн шатаж эхэлжээ.
-
2022 оны 1 сарын 04
Ковидын халдвар дээр Омикрон хувилбар давамгайлж, урьд өмнө байгаагүй их тоогоор халдварлаж байгаа ч "Төгсгөл нь ирж байна" хэмээн олон эрдэмтэн, судлаач үзсэн байна.
-
2022 оны 1 сарын 03
ӨАБНУ-д хийсэн судалгаагаар Омикроноор халдвар авсан болон вакцинд хамрагдсан хүмүүс хөнгөн өвчилж, нас баралт багатай байгаа гэнэ.
-
2021 оны 12 сарын 24
Өдгөө 69 настай Пак Гын Хэг шинэ жилийн баярыг тохиолдуулан өршөөл үзүүлэх хүмүүсийн жагсаалтад оруулсан байна.
-
2021 оны 12 сарын 21
Их британид хоёр хоногийн өмнө коронавирусний халдварын 88.195 шинэ тохиолдол бүртгэгдэж, өчигдөр 93.045 болж нэмэгдлээ.
-
2021 оны 12 сарын 20
Зул сарын баярыг тохиолдуулан иргэд дэлхийн өнцөг булан бүр лүү их хэмжээгээр аялаж байгаа тул Америкийн мэргэжилтнүүд “Уг үйл явдал нь Омикроны тархалтыг ихэсгэх нь тодорхой” хэмээн анхааруулжээ.
-
2021 оны 12 сарын 17
Дэлхийн мисс шалгаруулах тэмцээний эцсийн шатны шалгаруулалт 2021 оны 12 дугаар сарын 16-нд АНУ-ын Пуэрто-Рикод болох байсан. Харин тэмцээний оролцогчид, ажилтнууд, багийнхан болон олон нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдлын үүднээс тэмцээний шалгаруулалтыг хойшлуулжээ.
-
2021 оны 12 сарын 16
Австрали улсын Тасманиа мужийн мужийн бага сургуульд хүүхдүүд хийлдэг тоглоомон цамхаг дээр тоглож байх үед цамхаг нурснаас шалтгаалж хоёр хүүхэд нас барж үлдсэн хүүхдүүд хүнд хөнгөнөөр биедээ бэртэл авцгаажээ.
-
2021 оны 12 сарын 16
Манай урд хөршид хоёр хоногийн өмнө омикрон хувилбарын анхны тохиолдол батлагдсан бол монголчууд хамгийн олноор ажиллаж, суралцаж, амьдарч буй БНСУ-д омикроны хувилбар батлагджээ.
-
2021 оны 12 сарын 15
Хонконг улсын “Дэлхийн худалдааны төв”-д гарсан галнаас шалтгаалж дор хаяж зуун хүн барилгын дээвэр дээр лүү гарч галаас мултарсан байна. Иргэдийн ихэнх нь амжилттай зөөвөрлөгдсөн хэдий ч иргэдийн хэлж буйгаар одоо хүртэл худалдааны төв дотор хүмүүс байгаа гэх мэдээлэл байна.
-
2021 оны 12 сарын 14
Малайз улсын нийслэл хот Куала Лумпур хотод 118 давхар барилга баригдаж байна. Тус барилга нь 678 метр өндөртэй ирэх жил ашиглалтад орох бөгөөд одоогийн байдлаар БНХАУ-д орших Шанхай Товерыг (632 метр) өндрөөрөө аль хэдийнээ гүйцэж зүүн өмнөд Азийн хамгийн өндөр барилга болоод байна.
-
2021 оны 12 сарын 11
Файзер вакцинаар бүүстер тун хийлгэсний дараа омикроны эсрэг хамгаалах чадвар хоёр тун Астразенекатай хүмүүсийнх 71 хувь болж огцом өссөн бол, хоёр тун файзер вакцин хийлгэсэн байсан хүмүүсийн энэ үзүүлэлт 76 хувь болон нэмэгдсэн байна.
-
2021 оны 12 сарын 10
Мексикийн Чиапас мужид дүрвэгчдийг тээвэрлэж явсан ачааны машин гүүр мөргөн онхолдож чиргүүл нь хөмөрсний улмаас зуугаас олон хүн гэмтэж бэртсэн тухай нутгийн эх сурвалжууд мэдээллээ.
-
2021 оны 12 сарын 10
Өмнөх хувилбаруудаас хурдтай тархдаг гэдгээс илүү мэдээлэл хомс байгаа омикроны талаар дахин нэг мэдээлэл түглээ. Тэр нь ПГУ-ын коронавирусын стандарт тестийг ашиглан тодорхойлоход илүү төвөгтэй Омикрон хувилбарын шинэ төрлийг судлаачид илрүүлсэн тухай байв. Омикроны шинэ төрөл дэлхий даяар мэдэгдэхүйгээр хурдтай тархаж болзошгүй гэж мэргэжилтнүүд түгшиж буй ажээ.
-
2021 оны 12 сарын 09
Тодруулбал, вакцины хоёрдугаар тунтай хүмүүсээс бүүстер тун хийлгэсэн хүний эсрэг бие 25 дахин илүү байгааг судалгаагаар тогтоожээ. Энэ нь омикрон хувилбараас хамгаалах магадлал маш өндөр байгааг харуулж байгаа гэдгийг үйлдвэрлэгчид мэдэгдлээ.
-
2021 оны 12 сарын 07
Зарим улс орон омикрон хувилбар дэгдсэнтэй холбоотойгоор вакцины гурав дахь тунд хамрагдсан байхыг заавал шаардаж эхэлж байгаа бөгөөд нэг нь Франц улс болж байна. Тус улс 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн вакцины бүүстер тунд хамрагдсан байхыг шаардах юм байна. Мөн тус улс 5-11 насны хүүхдүүдээ вакцинд хамруулахаар төлөвлөж байгаа юм байна.
-
2021 оны 12 сарын 07
БНСУ-д омикроны голомт үүссэн байж магадгүй байна. Энэ голомт нь Христийн сүмээс үүдэлтэй байх магадлалтай байгаа юм байна. Учир нь, Омикрон хувилбар бүртгэгдсэн анхны тохиолдол нь Нигери улсаас тус улсад ирсэн номлогч байжээ.