Дэлхийн зэвсгийн экспортыг 2019-2023 оны байдлаар АНУ 42 хувийн үзүүлэлтээр тэргүүлжээ. Тус улсын зэвсгийн экспорт 2013-2018 оныхоос даруй 17 хувиар өссөн байна. Дэлхийн зэвсгийн нийт экспортод эзлэх БНХАУ-ын хувь 2008-2012 онд таван хувьд хүрж, эхний тавд орж ирсэн. 2003-2007 оны үзүүлэлт нь 2 хувь байжээ. Энэ удаад харин Германыг гүйцэж түрүүлсэн байна.
Дэлхийд зэвсгийн экспортоороо тэргүүлж байгаа таван улсыг жагсаавал:
АНУ /Дэлхийн зах зээлийн 42 хувь/
Франц /11 хувь/
ОХУ /11 хувь/
БНХАУ /5.8 хувь/
Герман /5.6 хувь/
БНХАУ-ын нийт экспортын ихэнх нь Пакистанд хамаарч байна. SIPRI-ий мэргэжилтнүүдийг дүгнэснээр бол БНХАУ цаашид ганц нэг биш, хэд хэдэн улсыг зэвсгээр хангах сонирхолтой байгаа аж.
Нийтэд нь авч үзвэл 2019-2023 оны хооронд зэвсгийн худалдаа 2003-2007 оныхоос 17 хувиар өсчээ. Энэ их зэвсгийн ихэнх нь Өмнөд Америк, Азийн орнуудад нийлүүлэгдсэн байна. Түүнчлэн Украины нөлөөгөөр Европт мөн зэр зэвсэглэлдээ онцгой анхаарчээ.
Хамгийн их зэвсэг худалдаж авсан орнууд:
Энэтхэг /Дэлхийн нийт импортын 12 хувь/
БНХАУ /зургаан хувь/
Пакистан /таван хувь/
БНСУ /таван хувь/
Сингапур /дөрвөн хувь/
Арабын орнууд бүгд нийлээд дэлхийн зэвсгийн нийт импортын долоон хувийг эзэлсэн байна.
SIPRI мөн импортлогч улсын жагсаалтыг улс тус бүр дээр ч гаргасан нь сонирхолтой болсон байна. Түүнээс үзвэл Сирид 2008-2012 онд нийлүүлсэн нийт зэвсгийн 71 хувийг, мөн Венесуэлийн худалдан авсан зэвсгийн 66 хувийг ОХУ хангасан бол Украинд нийлүүлсэн нийт зэвсгийн дийлэнхийг АНУ нийлүүлсэн байв.