Насанд хүрэгчдийн вэб сайтуудыг хэрэглэгчдийнхээ нас, хувийн мэдээллийг шалгахыг албадсан хуулийн улмаас "Pornhub" веб сайтын Техас мужид хориглосон байна. Өнгөрсөн долоо хоногт болсон уг үйл явдлын дараа энэ долоо хоногт Техас мужид виртуал хувийн сүлжээний "VPN" программ хангамжийн хайлт богино хугацаанд огцом өссөн үзүүлэлт ажиглагдав.
Холбооны давж заалдах шүүх хуулийг баталж, хүчин төгөлдөр хэвээр байх болно гэж мэдэгдсэнээс хойш хэд хоногийн дараагаар "Google"-ээс уг хоригийг тойрч гарах гэсэн хайлтууд дөрөв дахин өссөн нь уг хууль хүсээгүй үр дагаварт хүргэж болзошгүйг баталж байна. "Pornhub"-ийн вэб сайт нь дэлхийн хамгийн их хандалттай насанд хүрэгчдийн платформ юм.
"Google Trends"-ийн мэдээлэлд "CNN"-ийн хийсэн дүн шинжилгээгээр Техаст пүрэв гарагт "VPN"-ийн хайлтын сонирхол бусад улстай харьцуулахад харьцангуй өсөлттэй байгаа нь "Pornhub"-д тавьсан хориг үр дүнгүй гэж дүгнэхэд хүргэв.
Л.Сайнаа