ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ зууны эхэн үеэс хойш улсаа удирдаж буй. Тав дахь бүрэн эрхийн хугацаагаа саяхан дуусгасан тэрбээр ээлжит сонгуульд үнэлгээ өндөр яваа сурагтай. Оросын шат шатны сонгуулийн үр дүн нь Кремлийн удирдагчийг урьдчилан таамаглаж болохуйц том ялалтад хүргэсэн гэдгийг дэлхийн гол хэвлэлүүдээр уралдан бичицгээв.
Саналын хуудасны тал хувийг тоолоход Путин 87.3 хувийн санал авч тэргүүлсэн гэж ОХУ-ын Сонгуулийн төв хорооноос ням гарагт гаргасан урьдчилсан дүнгээр мэдээлжээ. Үүний үр дүнд Путин дор хаяж 2030 он хүртэл буюу 77 нас хүртлээ төр барихаар байна. ЗХУ-ын үед төр барьж асан Иосиф Сталинаас хойш хамгийн урт хугацаанд төрийн эрх барьсан Оросын удирдагч тэрбээр гурав дахь бүтэн 10 жилдээ засаглах болно.
Сөрөг хүчний нэр дэвшигчдийн ихэнх нь нас барсан, шоронд хоригдсон, цөлөгдсөн эсвэл нэр дэвших эрхээ хасуулсан юм. Мөн 2022 оны хоёрдугаар сард Украиныг бүхэлд нь эзлэн түрэмгийлж эхэлснээсээ хойш Орост эсэргүүцсэн үзэл баримтлалыг үр дүнтэйгээр хориглосон тул Путин өөрийн засаглалын эсрэг ямар ч том хүчтэй тулгарсангүй.
2008 онд ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг зургаан жил болгон сунгахаас өмнө уг сонгуулийг дөрвөн жил тутамд хийдэг байжээ.
Дараа нь Үндсэн хуулийн өөрчлөлтөд ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хязгаарлалтыг хасч, Путинг 2036 он хүртэл засгийн эрхэнд үлдэх боломжтой байхаар баталсан юм.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (6)