Цахим спортын CS2-ийн анхны Мэйжор тэмцээн Данийн Копенгаген хотноо үргэлжилж байна. Өчигдөр буюу гуравдугаар сарын 20-ны өдөр Монголын The MongolZ баг Бразилын Legacy-г 2:0-ээр буулган авснаар түүхэндээ анх удаа Мэйжорын хасагдах шатанд шалгарлаа. Энэ удаагийн Мэйжорын нээлтийн шатанд тив бүрийн шилдэг 16 баг өрсөлдөнө. Үүнээс найм нь хасагдах шатанд оролцох юм. Тэд Ази, Номхон далайн бүс нутгийн чансааг ахиулж, ирэх сард Шанхайд болох Мэйжорт оролцох гурван багийн нэг боллоо. The MongolZ-ын залуус эхний хоёр тоглолтдоо хожигдсон ч Хятад, Орос, Бразилын багийг дараалан буулган авсан юм. Түүнчлэн Мэйжорын шагналын сан 1.25 сая ам.доллар байна.